Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1188)
— 2875 —

Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 04

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 18-ны өдөр Дугаар 04 хот

Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн

1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Төмөрхуягийн Жавхлантөгсийг Дархан-Уул аймаг дахь сум

дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Бөлтөшийн Раушаныг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Донийн Отгонбаатарыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

2021 оны 08 дүгээр Улаанбаатар

сарын 27-ны өдөр Дугаар 22 хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон

улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхүүлэн дэмжиж, Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах хүрээнд дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосугай.

1.1. 2021 оноос эхлэн Олон улсын олимпиадад амжилт

үзүүлж, медальт байрт шалгарсан сурагчдад тухай бүр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн урамшууллыг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;

Төрийн мэдээлэл · 2021 · № 38 (1188)2875-р хуудас