Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 14
2021 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 24-ний өдөр Дугаар 207 хот
Зарлигт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1
дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын 2016 оны 6 дугаар сарын 07- ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015
оны 785 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар зарлигийг хүчингүй болгож, Найдангийн Адъяабат, Балжиннямын Суманчулуун нарын цолыг хасаагүйд тооцсугай.
2021 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 21-ний өдөр Дугаар 14 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн
1 дэх хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.2.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2021 оны 40 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө
хүсэлтээ гаргасан шүүгч Ламжавын Соёлмааг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.