Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(1186)
— 2831 —

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай № 01

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2021 оны 06 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 01 хот

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.15 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Д.Одбаяр, Б.Буяндэлгэр /илтгэгч/, Ш.Солонго, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Баяраа, Б.Мэргэн, Х.Сэлэнгэ нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийн тухай” 02 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд:

“1.Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлан гаргажээ. Тодруулбал, уг хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаас үзэхэд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон “Авлигын гэмт хэрэг”- ээс бусад гэмт хэргүүд сэргээн шалгагдахгүй ажээ. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлээр тогтоогдсон зарчим юм. Гэтэл хүн ямар гэмт хэрэг үйлдсэн, шалгагдаж байснаас шалтгаалж тухайн хүнд

Төрийн мэдээлэл · 2021 · № 36 (1186)2831-р хуудас