Журам батлах тухай № 208
2021 оны 06 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 208 хот
Журам батлах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг нарт тус тус үүрэг болгосугай.
3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын яам /сайд Г.Сайханбаяр/-нд даалгасугай.
4. Журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад эрх зүйн баримт бичгүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, мөрдөж ажиллахыг Батлан хамгаалах яам /сайд Г.Сайханбаяр/, Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д. Ганзориг/-т тус тус зөвшөөрсүгэй.
5. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалт /цаашид “Бүтээн байгуулалт” гэх/ болон улс орны нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий аж ахуйн ажил /цаашид “Аж ахуйн ажил” гэх/-д оролцуулах үйл ажиллагаа, үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар зарлигийн хавсралт