Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(1185)
— 2803 —

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

“3.Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг татвар, гааль, зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран батална.”

2 дугаар зүйл.Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараах хэмжээгээр ногдуулна:

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд

Бусад сумд

1 2 дугуйтай мотоцикл 2 000-6 000 1 800-5 400

2 3 дугуйтай мотоцикл 1 500-9 000 2 800-8 400

3

Суудлын автомашин: а/ 2001 см3 хүртэл б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 16-48 18-54 22-66

14-42 16-48 20-60

4 Микроавтобус /15 хүртэл суудалтай/ 35 000-105 000 28 000-84 000

5 Автобус 52 000-156 000 40 000-120 000

6

Ачааны автомашин: 1/ 1 хүртэл тн-ын даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-оос дээш даацтай

25 000-75 000

35 000-105 000 45 000-135 000 55 000-165 000 80 000-240 000 90 000-270 000 100 000-300 000 120 000-420 000 180 000-540 000 220 000-660 000

280 000-840 000

320 000-960 000

360 000-1 080 000

400 000-1 200 000

440 000-1 320 000

480 000-1 440 000

20 000-60 000

28 000-84 000 36 000-108 000 44 000-132 000 64 000-192 000 72 000-216 000 80 000-240 000 120 000-360 000 180 000-480 000 200 000-600 000

240 000-720 000

280 000-840 000

320 000-960 000

380 000-1 140 000

420 000-1 260 000

440 000-1 320 000

7 Тусгай зориулалтын автомашин 16 000-48 000 15 000-45 000

8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 14 000-42 000 11 200-33 600

9 Бага оврын трактор 7 000-21 000 5 600-16 800

10 Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ 5 500-16 500 5 500-16 500

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 35, 2805-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 35, 2806-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 35, 2807-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2021 · № 35 (1185)2803–2807-р хуудас