Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/
2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тусгай болон бусад чиг үүргийг тогтоох, хөгжлийн бодлого, удирдлага, зохион байгуулалтын онцлог, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, төрийн дээд болон төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, хуулийн этгээд, байгууллагатай харилцахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдалтай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн үндэс, зохион байгуулалт
4.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот /цаашид “нийслэл хот” гэх/ нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалттай эрх зүйн байдал бүхий хот мөн.
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 7 дугаарт нийтлэгдсэн.