Албан тушаалаас чөлөөлөх, албан тушаалд томилох тухай № 163
үзүүлэн ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, эцэг эх, багш, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид уриалсугай.
2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 162 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Шри Ланка Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ворошиловын Энхболдыг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Социалист Шри Ланка Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаасүрэнгийн Баярааг томилсугай.
2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 163 хот
Албан тушаалаас чөлөөлөх, албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн 2010 оны 152 дугаар зарлигаар батлагдсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Жигмиддашийн Баярцэцэгийг төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлж, Чадраабалын Өнөрбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхийн албан тушаалд томилсугай.