Патентын тухай /Шинэчилсэн найруулга/
2021 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 06-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь шинэ бүтээл, ашигтай загвар,
бүтээгдэхүүний загварт патент олгох, зохион бүтээгч, патент эзэмшигчийн эрхийг хамгаалах, патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж, шинийг санаачлах үйл ажиллагаа болон аж үйлдвэрийн хөгжлийг дэмжихэд оршино.
2 дугаар зүйл.Патентын хууль тогтоомж
2.1.Патентын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1,
Иргэний хууль2, Оюуны өмчийн тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
3.1.1.“албан ёсны тогтмол хэвлэл” гэж Оюуны өмчийн
тухай хуулийн 3.1.4-т заасныг;
3.1.2.“анхдагч огноо” гэж энэ хуульд заасан шаардлагыг
хангасан патентын мэдүүлгийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн авсан он, сар, өдрийг;
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2 Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 3 Оюуны өмчийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 26 дугаарт нийтлэгдсэн.