— 2591 —
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.1.49 дэх заалт:
“5.1.49.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгох.”
2/221 дүгээр зүйлийн 221.1.7 дахь заалт:
“221.1.7.кино бүтээх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрөл олгоход 300 000-500 000 төгрөг.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Кино урлагийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР