Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(1183)
— 2587 —

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн “Мэргэжлийн” гэсний өмнө “Кино урлагийг дэмжих сан,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Кино урлагийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Төрийн мэдээлэл · 2021 · № 33 (1183)2587-р хуудас