Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай № 75
2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 75 хот
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
1/Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
2/Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
3/Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
4/Байгаль орчны багц хуулийн төсөл; 5/Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6/Газрын багц хуулийн төсөл; 7/Геодези, зураг зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
8/Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9/Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/Гаалийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл; 11/Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12/Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;