Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт:
“4.2.5.инфляцын түвшин.”
2/7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг:
“7.5.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон энэ хуулийн 5.3-т заасан салбарын болон салбар дундын хэлэлцээрээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зарлан мэдээлэх үүргийг хэлэлцээр байгуулагч талууд хүлээнэ.”
2 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалт:
“4.2.3.нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ;”
2/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:
“7.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд түүнийг дагаж мөрдүүлэх хугацаа нь дараагийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдөр байна. Хэрэв тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш шинэчлэн тогтоосон бол дараагийн төсвийн жилээс эхлэн дагаж мөрдүүлнэ.”
3 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтын “өртгийн” гэснийг “доод
түвшний” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.