Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(1180)
— 1983 —

Зохиогчийн эрхийн тухай /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 06-ны өдөр хот

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн

бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Зохиогчийн эрхийн хууль тогтоомж

2.1.Зохиогчийн эрхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн

хууль1, Иргэний хууль2, Оюуны өмчийн тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр

заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй

холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг тодорхойлох, хэрэгжүүлэх, хамгаалах болон бүтээл, хамаарах эрхийн объектыг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Ардын урлагийн бүтээлийг хамгаалах харилцааг энэ хуулиар

зохицуулахгүй бөгөөд холбогдох хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2 Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн. 3 Оюуны өмчийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 26 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2021 · № 30 (1180)1983-р хуудас