Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(1179)
— 1979 —

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 174

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монголын Бурханы шашинтны төвийн Тэргүүн лам нарын шийдвэрээр Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба ламд “Хамба номун хан” цол өргөмжилснийг соёрхон баталсугай.

2. Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба лам, “Хамба номун хан” Та уламжлалт бурханы шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглүүлж, сүсэгтэн олныхоо тусын тулд энэрэн нигүүлсэхүйн ёст номын үйлээ бурханы шашны түүхэн уламжлалын дагуу Монгол Улсын хууль тогтоомжид чанд нийцүүлж эрхлэн явуулсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

2021 оны 06 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 174 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2.7 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сумъяагийн Пүрэвсүрэн нас барсан тул шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
Төрийн мэдээлэл · 2021 · № 29 (1179)1979-р хуудас