Дипломат цол олгох тухай № 170
2021 оны 06 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 171 хот
“Хамба номун хан” цол соёрхон батлах тухай
Монголын Бурханы шашинтны төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын 1 дүгээр тогтоолыг дэмжиж, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хүсэлтийг биелүүлсүгэй хэмээн, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн
2021 оны 06 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 170 хот
Дипломат цол олгох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Дэслэгч генерал Дуламсүрэнгийн Даваа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хошууч генерал Түвшингийн Бадрал нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол тус тус хүртээсүгэй.