Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 73
2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 73 хот Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын “Үндсэн хуулийн цэцийн ажлын алба” гэсэн хэсгийн “Тэргүүн түшмэл” гэсэн ангиллын “АА- 2” гэсэн зэрэглэлд “Газрын дарга” гэж нэмсүгэй.
2.“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын “Үндсэн хуулийн цэцийн ажлын алба” гэсэн хэсгийн “Тэргүүн түшмэл” гэсэн ангиллын “АА-3” гэсэн зэрэглэлийн “Газрын дарга” гэснийг “Хэлтсийн дарга” гэж, “Эрхэлсэн түшмэл” гэсэн ангиллын “АА-4” зэрэглэлийн “Хэлтсийн дарга, Ахлах зөвлөх” гэснийг “Ахлах зөвлөх” гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.