— 1970 —
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 70
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 70 хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын “Тэргүүн түшмэл” гэсэн ангиллын “АА-1” гэсэн зэрэглэлийн “Улсын дээд шүүхийн Тамгын газар” гэсэн хэсгийн, “Үндсэн хуулийн цэцийн ажлын алба” гэсэн хэсгийн “Тамгын газрын дарга” гэснийг тус тус хассугай.
2.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР