Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1178)
— 1826 —

Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай № 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 60 хот

Монгол Улсын 2020 оны төсвийн

гүйцэтгэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,829,026.3 сая /зургаан их наяд найман зуун хорин есөн тэрбум хорин зургаан сая гурван зуун мянга/ төгрөгөөр баталсугай.

2.Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 10,735,610.8 сая /арван их наяд долоон зуун гучин таван тэрбум зургаан зуун арван сая найман зуун мянга/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2021 · № 28 (1178)1826-р хуудас