Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1178)
— 1823 —

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт:

“4.1.5.газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин.

Тайлбар: Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн гэдэгт хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилатыг ойлгоно.”

2/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 6 дахь заалт: “

6 Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин 1 тонн

”

3/6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 10 дахь заалт: “

10 Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин 1 тонн - - 285 000

” 2 дугаар зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “4.1.2-т” гэснийг “4.1.2, 4.1.5-д” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
«Төрийн мэдээлэл» № 28, 1824-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2021 · № 28 (1178)1823–1824-р хуудас