Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай
2021 оны 7 дугаар Улаанбаатар
сарын 2-ны өдөр хот
1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан
Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн гарчгийг “Өршөөл, уучлал үзүүлэх” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “чөлөөлж болно” гэснийг “чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин
төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН
12.15.Энэ хуулийн 8.1-д заасны дагуу Зөрчлийн тухай хуульд
заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлөх шийдвэрийг шийтгэл оногдуулсан шүүгч, эсхүл эрх бүхий албан тушаалтан гаргана.
12.16.Энэ хуулийн 8.2-т заасны дагуу Зөрчлийн тухай хуульд
заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гаргана.
13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох хугацаа
13.1.Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.