Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(751)
— 1997 —

Журамд өөрчлөлт оруулах тухай № 225

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 7 дугаар Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 225 хот Журамд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Журам батлах тухай” Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам”-ын 18 дахь заалтыг дор дурдсан байдлаар өөрчлөн найруулсугай:

“18. Цэргийн ерөнхий бэлтгэл, мэргэжлийн бэлтгэл сургалтын үе, шатыг дуусгасан гэрээт цэргийн алба хаагч нь ангийн байрлалаас гадна байрлах бөгөөд шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн штаб, Дотоодын цэргийн штабын шийдвэрээр тэдгээрийг ангийн байрлалд байрлуулж болно”.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ж.ЭНХБАЯР

2012 оны 7 дугаар Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 226 хот Ой тэмдэглэх тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Циркийг үндэслэн байгуулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Жамьянгийн Раднаабазар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Цэндийн (Өвгөөдэй) Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойг 2012 онд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.

2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 34 (751)1997-р хуудас