Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 06
2021 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр Дугаар 06 хот
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх
ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн
холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг
хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 11.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Г.Туулхүү, Ш.Солонго, Г.Баясгалан /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын
Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн
хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Б.Мөнхзаяа Үндсэн хуулийн цэцэд
хандаж гаргасан мэдээлэлдээ:
“... Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь Монгол Улсын Үндсэн
хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, аливаа маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах бөгөөд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнээс маргаан хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шахалт дарамт үзүүлэх, бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.” гэж заасан билээ.
Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдлыг
Монгол Улсын Үндсэн хууль болон органик хуульд тодорхой заасан байхад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд аль нэг гишүүн нь Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа