Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1175)
— 1707 —

Хошууч генерал цол хүртээх тухай № 38

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 18-ны өдөр Дугаар 38 хот

Хошууч генерал цол хүртээх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал

Гомбожавын Ариунбуян, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Очирын Энхбаяр нарт Хошууч генерал цол хүртээсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 18-ны өдөр Дугаар 39 хот

Цэргийн дээд цол хүртээх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа

Дагвадоржийн Ганхуяг, ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатар, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Сийлээгийн Ганбат, Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Батмөнхийн Ууганбаяр, ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Маждаагийн Мөнхбаяр, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Балжидийн Баатар, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Дашцэдэнгийн Баасандамба, Зэвсэгт

Төрийн мэдээлэл · 2021 · № 25 (1175)1707-р хуудас