Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 103
2021 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 24-ний өдөр Дугаар 103 хот
Шүүгчийн албан тушаалаас
чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн
1, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2.7 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Улсын дээд шүүхийн шүүгч Цэндийн Амарсайхан нас барсан тул
шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2021 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 25-ны өдөр Дугаар 108 хот
Шүүгчийн албан тушаалаас
чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Баатарын Ууганбаярыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.