“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”
арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”)-ийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо байгуулсан. Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлаар 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр соёрхон батлагдаж, хууль болсон.
2. КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх ноцтой хүндрэл эсхүл нийгэм, эдийн засагт үзүүлэх хүндрэлийг даван туулах арга хэмжээг 2021 онд үргэлжлүүлэн, тасралтгүй авч хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс хүсэлт гаргаж, АХБ зөвшөөрсний үндсэн дээр Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тохиров. Үүнд.
(a) Нэгдүгээр зүйлийн Хэсэг 1.02-ыг дараах байдлаар өөрчлөв. Үүнд:
“(a) 2020 онд зуун тавин зургаан сая дөрвөн зуун мянган ам.доллар (156,400,000 ам.доллар) -ын зээлийн эх үүсвэрийг АХБ-ны энгийн болон хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн сангаас санхүүжүүлсэн;
(b) 2021 онд гурван зуун арван гурван сая зургаан зуун мянган ам.доллар (313,600,000 ам.доллар)1-оос хэтрэхгүй зээлийн эх үүсвэрийг АХБ-ны энгийн болон хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн сангаас санхүүжүүлж болно
(c) Монгол Улс энэхүү зээлийн эх үүсвэр нь амлалт гэдгийг хүлээн зөвшөөрч байна. АХБ-ны зүгээс Монгол Улсад олгох зээлийн бодит хэмжээг зохих журмын дагуу баталгаажуулна.”
(b) Нэгдүгээр зүйлийн Хэсэг 1.03-ыг дараах байдлаар өөрчлөв. Үүнд:
“Хөгжлийн төсөл эсхүл хөтөлбөр тус бүрийн санхүүжилтийн хэмжээг Монгол Улc, АХБ хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн хүрээнд тохирно. Хөгжлийн төсөл(үүд)-ийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, материал, барилгын ажил дээр ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татвараас чөлөөлөх хэлбэрээр санхүүжилт гаргана.”
1 2021 онд АХБ-наас олгох нэг зуун далан сая ам.долларын (170,000,000 доллар) нэмэлт зээлийн эх үүсвэрийг Монгол Улсаас санал болгож байгаа (i) КОВИД-19 цар тахлын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх хөгжлийн төсөл (үүд); болон (ii) КОВИД-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр(үүд)-ийг санхүүжүүлэхэд ашиглана.