Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1173)
— 1644 —

Шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай № 01

2. Дашжамцын Батсайхан Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд

3. Дашийн Билэгдорж Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд

4. Ганхуурайн Баттунгалаг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд

5. Зоригтын Чинтүшиг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд

6. Лувсангийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд

7. Төмөрийн Лхагвадорж Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

8. Шагдарын Батцэцэг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

9. Цэрэндоржийн Нарантунгалаг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга

10. Нэмэхийн Батаа Гадаад харилцааны яамны Консулын газрын зөвлөх

11. Мижиддоржийн Цэнгэг Гадаад харилцааны яамны Европын газрын захирал

12. Жагирын Сүхээ Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх

13. Дашийн Пунцаг Ахмад дипломатч

14. Сүрэнгийн Бадрал Ахмад дипломатч

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2021 оны 05 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 05 хот

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 12.50 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Т.Сумъяабазар, түүний өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Т.Сумъяабазар, Л.Эрдэнэхүү нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“... Төрийн болон албаны нууцын тухай хуулийн албаны нууцад хамаарах мэдээллийн зохицуулалт болох 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж хуульчилсан байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэж хуульчилж өгсөн бөгөөд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дээрх зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

Төрийн мэдээлэл · 2021 · № 23 (1173)1644–1645-р хуудас