Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай № 40
2021 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 06-ны өдөр Дугаар 40 хот
Хууль баталсантай холбогдуулан
авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1
дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай
холбогдуулан дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчилж,
холбогдох журмыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан батлах;
2/ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгуулж байх;
3/хоршооны шинэчилсэн бүртгэлийг Хоршооны тухай
хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор багтаан зохион байгуулах;
4/хуульд заасан хоршооны нягтлан бодох бүртгэлийн
онцлогийг тусгасан журам, зааврыг боловсруулж батлах, сурталчлах ажлыг зохион байгуулах;
5/хоршооны хууль, эрх зүйн зохицуулалт, татварын орчны
талаарх танилцуулга, сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах;
6/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх;
7/“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их
наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тэргүүн ээлжид шийдвэрлэх;
8/Монгол Улсад хоршооллын салбар үүсэж, хөгжсөний 100
жилийн ойн хүрээнд хоршоог сурталчлах, шилдэг туршлагыг дэлгэрүүлэх аяныг улсын хэмжээнд өрнүүлж, ойн арга хэмжээг зохион байгуулах;
9/2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгож,
хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх арга хэмжээг авах.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд даалгасугай.