Хоршооны тухай /Шинэчилсэн найруулга/
2021 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 06-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хоршоог үүсгэн байгуулах, хоршооны
гишүүнчлэл, удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө, хяналт, үйл ажиллагааг дуусгавар болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хоршооны хууль тогтоомж
2.1.Хоршооны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1,
Иргэний хууль2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршооноос
бусад хоршоо энэ хуулийг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
4.1.1.“хоршоо” гэж Иргэний хуулийн 36.4-т заасан хуулийн
этгээдийг;
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 3Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 30 дугаарт нийтлэгдсэн.