Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 19
(1169)
— 1494 —

Журам шинэчлэн батлах тухай № 51

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 03 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 51 хот

Журам батлах тухай

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.6-д заасныг

үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд

хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг

сайд нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Засаг даргын нөөц

хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

Засгийн газрын 2021 оны 51 дүгээр

тогтоолын хавсралт

ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГИЙН ХӨРӨНГИЙГ
ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.6-д заасан

Засгийн газрын нөөц сан (цаашид “Нөөц сан” гэх)-ийн хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавихад энэ журмыг мөрдөнө.

1.2.Нөөц сангийн хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавих

үйл ажиллагаа нь Төсвийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

Хоёр.Нөөц сангийн хөрөнгийг зарцуулах

2.1.Нөөц сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай

хуулийн 11.5-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

Төрийн мэдээлэл · 2021 · № 19 (1169)1494-р хуудас