Журам шинэчлэн батлах тухай № 05
2021 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 05 хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин
өрх шалгаруулах журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Улсын аварга фермер шалгаруулах журам”-ыг 2 дугаар хавсралт, “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ыг 3 дугаар хавсралт, “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах журам”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан шагналд шаардагдах
хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
3. Малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг
зохистой ашигласан, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тэдний нийгэмд оруулж байгаа хувь нэмэр зэрэг шалгуур үзүүлэлтээр орон нутагтаа тэргүүлсэн малчин өрх, саальчин, фермерийг шалгаруулан шагнан урамшуулж байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар тогтоол, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 338 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.