Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(1168)
— 1429 —

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай № 47

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 23-ны өдөр Дугаар 47 хот

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн

томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: 1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхийн шүүгч Дашдоржийн Мөнхөөг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Магнайбаярын Мөнхдавааг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бямбаюугийн Цолмонг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хөхөөгийн Санжидмааг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нямжавын Гэрэлтуяаг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хурметханы Тасхыныг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хүрэлчөдөрийн Отгонжаргалыг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ганзоригийн Энхтунгалагийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жавзмаагийн Байгалмааг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.

2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн

томилсон тул шүүгч Дашдоржийн Мөнхөөг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Магнайбаярын Мөнхдавааг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бямбаюугийн Цолмонг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Хөхөөгийн Санжидмааг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан

Төрийн мэдээлэл · 2021 · № 18 (1168)1429-р хуудас