Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай
2021 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 23-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн
зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан барааны
жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийн үйлчлэл дуусах хүртэл хугацаанд
импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг төсвийн дараагийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр
хүртэл дагаж мөрдөнө.