Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 17
(1167)
— 1396 —

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай № 06

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 21-ний өдөр Дугаар 06 хот

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан

тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн

1, 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэг, Шүүхийн захиргааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Володягийн Оюумааг

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 19-ний өдөр Дугаар 44 хот

Анхан шатны шүүхийн шүүгчийн

албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Батчулууны Мөнхбатыг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Тэрбишийн Гангэрэл, Орсоогийн Батдорж нарыг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Загдгочоогийн Ууганбаярыг Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Аюурзанын Дөлгөөнийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Энхбатын Энэрэлийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Эрдэнэбаатарын Оюунтунгалагийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
Төрийн мэдээлэл · 2021 · № 17 (1167)1396-р хуудас