Журам батлах тухай № 246
2020 оны 12 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 246 хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1
дэх хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор
баталсугай.
2.Энэ журамд албан хэрэг хөтлөлтийн бусад журам, зааврыг
нийцүүлэх арга хэмжээ авах, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Архивын ерөнхий газар (С.Энхбаатар) нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдсүгэй.
Засгийн газрын 2020 оны
246 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Зорилго
1.1.1.Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам (цаашид “журам”
гэх)-аар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хуулийн этгээд (цаашид “байгууллага” гэх)-ийн баримт бичиг зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, илгээх, албан хэрэг хөтлөлтийн шатанд хадгалах, ашиглах, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу албан хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт шилжүүлэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулна.