Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 22
2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 21-ны өдөр Дугаар 22 хот
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Мишигийн Сономпилийг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ринчиннямын Амаржаргалыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Шаравдоржийн Түвдэндоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүүг Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүүг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Мишигийн Сономпил, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Төсвийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 21-ны өдөр Дугаар 23 хот
Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3 дахь заалт, 24 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын дэд хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
1/Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:
1.Гарьдхүүгийн Баярсайхан 2.Лувсанвандангийн Болд 3.Батсүхийн Наранхүү 4.Цэдэвдамбын Оюунгэрэл 5.Дэндэвийн Тэрбишдагва 6.Лувсангийн Эрдэнэчимэг
2/Ёс зүйн дэд хороо:
1.Мигэддоржийн Батчимэг 2.Жалбасүрэнгийн Батзандан 3.Зангадын Баянсэлэнгэ 4.Раднаагийн Бурмаа 5.Батсүхийн Наранхүү 6.Шаравдоржийн Түвдэндорж 7.Дэндэвийн Тэрбишдагва 8.Дондогдоржийн Эрдэнэбат
3/ Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо:
1.Догсомын Батцогт 2.Хаянгаагийн Болорчулуун 3.Дашдондогийн Ганбат 4.Даваажавын Ганхуяг 5.Самбуугийн Дэмбэрэл 6.Салдангийн Одонтуяа 7.Дэндэвийн Тэрбишдагва 8.Гантөмөрийн Уянга
4/ Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо:
1.Сайнхүүгийн Ганбаатар 2.Лувсаннямын Гантөмөр 3.Самбуугийн Дэмбэрэл 4.Салдангийн Одонтуяа 5.Ядамсүрэнгийн Санжмятав
6.Гантөмөрийн Уянга 7.Содномзундуйн Эрдэнэ 8.Лувсангийн Эрдэнэчимэг
5/ Нутгийн удирдлагын дэд хороо:
1.Агыпарын Бакей 2.Жалбасүрэнгийн Батзандан 3.Догсомын Батцогт 4.Намдагийн Батцэрэг 5.Мигэддоржийн Батчимэг 6.Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ 7.Раднаасүмбэрэлийн Гочигдорж
6/Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:
1.Жалбасүрэнгийн Батзандан 2.Мигэддоржийн Батчимэг 3.Раднаагийн Бурмаа 4.Батсүхийн Наранхүү 5.Логийн Цог
7/Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо:
1.Раднаасүмбэрэлийн Гончигдорж 2.Дамдингийн Дэмбэрэл 3.Данзангийн Лүндээжанцан 4.Санжаасүрэнгийн Оюун 5.Чүлтэмийн Улаан
8/ Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:
1.Сангажавын Баярцогт 2.Сайнхүүгийн Ганбаатар 3.Лувсаннямын Гантөмөр 4.Даваажавын Ганхуяг 5.Мөнхчулууны Зоригт 6.Батсүхийн Наранхүү 7.Чүлтэмийн Улаан 8.Жаргалтулгын Эрдэнэбат