Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(720)
— 238 —

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:

1/281 дүгээр зүйл:

“281 дүгээр зүйл.Албан тушаалтны цалин хөлсний талаар санал гаргах

281.1.Төрийн албаны төв байгууллага нь энэ хуулийн 351.1-д заасан албан тушаалтны цалин хөлсний талаар дараах этгээдэд санал гаргана:

281.1.1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд даргын талаар төсвийн ерөнхийлөн захирагчид; 281.1.2.төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын талаар төсвийн ерөнхийлөн захирагчид; 281.1.3.Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын төсвийн шууд захирагчийн талаар Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвлөлдөж Улсын Их Хуралд; 281.1.4.Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын даргын талаар төсвийн ерөнхийлөн захирагчид; 281.1.5.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад. 281.2.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлс, урамшуулалтай холбогдсон асуудлыг тус тусын хуулиар зохицуулна.

281.3.Төрийн албаны төв байгууллага нь удирдах албан тушаалтны цалин хөлсний талаар санал боловсруулахдаа албан тушаалаас нь гадна ажлын үр дүнгээс хамаарах чиглэлийг баримтлан дараах зүйлийг харгалзан үзнэ: 281.3.1.адил албан тушаалд ижил хэмжээний цалин хөлс тогтоох;

281.3.2.тухайн албан тушаалын хариуцлагын түвшинг харгалзах; 281.3.3.тухайн албан тушаалаар хүлээсэн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадварыг харгалзах.

281.4.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 281.1-д заасан цалин хөлсний хэмжээг тогтоохдоо төрийн албаны төв байгууллагын саналыг харгалзаж үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэнэ.”

2/351 дүгээр зүйл:

“351 дүгээр зүйл.Төрийн байгууллагын зарим удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх журам

351.1.Төрийн албаны төв байгууллага дараах албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлж, түүнийг томилох эрх бүхий этгээдэд санал болгоно:

3511.1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга ; 3511.2.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга; 351.1.3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга; 351.1.4.төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга; 351.1.5.Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын төсвийн шууд захирагч; 351.1.6.агентлагийн дарга \цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон зэвсэгт хүчний байгууллагаас бусад\ ; 351.1.7.Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга; 351.1.8.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга.

351.2.Төрийн албаны төв байгууллага нь сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхээс ажлын 21-ээс доошгүй өдрийн өмнө тухайн албан тушаалын талаар нийтэд мэдээлнэ.

351.3.Энэ хуулийн 351.1-д заасан албан тушаалтныг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, бусад төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн аливаа нам, эвслийн зүгээс төрийн албаны төв байгууллагад нөлөө үзүүлэхийг хориглоно.

Төрийн мэдээлэл · 2012 · № 3 (720)238–239-р хуудас