Журам батлах тухай № 229
2020 оны 12 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 229 хот
Журам батлах тухай
Цөмийн энергийн тухай хуулийн 33.4 дэх хэсэг, “Цөмийн зэвсгийг
үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд байгуулсан хэлэлцээр (INFCIRC/188)-ийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Цөмийн материалыг бүртгэх, хянах журам”-ыг хавсралт ёсоор
баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн
хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Цөмийн энергийн комиссын Ажлын алба (Г.Манлайжав)-д тус тус үүрэг болгосугай.
Засгийн газрын 2020 оны 229 дүгээр тогтоолын хавсралт
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Зорилго 1.2. Хамрах хүрээ
Хоёр. Цөмийн материалын бүртгэл, тооллогын
үйл ажиллагаа
2.1. Цөмийн материалын бүртгэл, тооллого
2.2. Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас авч хэрэгжүүлэх
арга хэмжээ
2.3. Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
2.4. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй
аж ахуйн нэгж байгууллагын цөмийн материалын дотоод бүртгэл
2.5. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй
аж ахуйн нэгж байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Гурав. Урьдчилсан мэдэгдэл хүргүүлэх тухай
3.1. Цөмийн материалыг экспортлохтой холбоотой урьдчилсан
мэдэгдэл хүргүүлэх тухай
3.2. Цөмийн материалыг импортлохтой холбоотой урьдчилсан
мэдэгдэл хүргүүлэх тухай
Дөрөв. Мэдээлэл хүргүүлэхтэй холбоотой
үүрэг, хариуцлага
4.1. Шинээр цөмийн байгууламж барих шийдвэрийг хэрэгжүүлэгч
мөн цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хариуцлага
4.2. Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах аж ахуйн
нэгж байгууллагын үүрэг, хариуцлага
4.3. Цөмийн түлшний циклд эрдэм шинжилгээ болон туршилт-
зохион бүтээх ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хариуцлага
Тав. Хяналт
5.1. Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас хэрэгжүүлэх үйл
ажиллагаа
5.2. Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.3. Баталгааны тухай хэлэлцээрийн дагуу баталгаанд
хамрагдахаас чөлөөлөгдөх
5.4. Олон улсын атомын энергийн агентлагийн хяналт, шалгалт
болон ОУАЭА-ийн шинжээчдийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.5. Хяналт шалгалтад хамрагдаж буй байгууллагаас хэрэгжүүлэх
үйл ажиллагаа
Хавсралт 1. Цөмийн материалыг бүртгэх, хянах журам (ЦМБХЖ)-
ын тайлангууд:
Маягт 1. Биет үзлэг тооллогын тайлан Маягт 2. Материалын тэнцлийн тайлан Маягт 3. Тооллогын өөрчлөлтийн тайлан Маягт 4. Монгол Улсаас экспортод гаргахаар төлөвлөж буй цөмийн
материалыг урьдчилан мэдэгдэх маягт
Маягт 5. Монгол Улсад цөмийн материал импортлохоор төлөвлөж
буй цөмийн материалыг урьдчилан мэдэгдэх маягт
Хавсралт 2. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдуулан
баталгаа хэрэглэх тухай Монгол Улс, ОУАЭА-ийн хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт протоколын мэдүүлгүүд
Маягт 1. Цөмийн материалтай холбоогүй боловч цөмийн түлшний
циклд эрдэм шинжилгээ, судалгаа хийх, зохион бүтээх ажиллагааны тухай мэдээлэл
Маягт 2. Байршлын ерөнхий тодорхойлолт болон мэдээлэл-
(байршил бүрд байгаа барилгын ерөнхий тодорхойлолт, ашиглалтын чиглэл, байршлын газарзүйн зураг)
Маягт 3. Нэмэлт протоколын 1 дүгээр хавсралтад дурдсан үйл
ажиллагаанд хамаарах байршил бүрд хамаарах үйл ажиллагааны цар хүрээний тодорхойлолт
Маягт 4. Ураны хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэр,
торийн боловсруулах үйлдвэрийн жилийн урьдчилан тооцсон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ашиглалтын байдал, байршлын мэдээлэл, тэдгээр уурхай болон боловсруулах үйлдвэрийн жилийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (одоогийн)
Маягт 5. Түлшний үйлдвэрлэл, эсвэл изотопоор баяжуулахад
цэвэршилт болон найрлагын хувьд шаардлага хангахгүй эх үүсвэр материалын мэдээлэл
Маягт 6. Баталгаанд хамрагдахаас чөлөөлөгдөх цөмийн
материалын ашиглалтын төрөл болон байршил
Маягт 7. Баталгаанд хамрагдах хугацаа нь дуусгавар болсон
плутони, өндөр баяжуулсан уран, эсвэл уран-233 агуулсан дунд, эсвэл өндөр зэрэглэлийн идэвх бүхий хаягдлын байршил болон цаашдын боловсруулалтад хамаарах мэдээлэл
Маягт 8. Нэмэлт протоколын 2 дугаар хавсралтад дурдсан цөмийн
бус материалд хамаарах мэдээлэл болон багаж төхөөрөмжийн экспорт, эсвэл импорттой холбоотой мэдээлэл
Маягт 9. Цөмийн түлшний циклд хамаарах эрдэм шинжилгээ,
судалгаа хийх, зохион бүтээх ажиллагаатай холбоотой дараагийн 10 жилийн ерөнхий төлөвлөгөө
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Зорилго
Энэ журмын зорилго нь цөмийн материал (эх үүсвэр материал,
хуваагдах тусгай материал), цацраг идэвхт хүдрийн баяжмалыг бүртгэх, хянах, мэдүүлэг хүргүүлэх харилцааг зохицуулах болон “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай Монгол Улс, Олон улсын атомын энергийн агентлаг (цаашид “ОУАЭА” гэх)-ийн хооронд байгуулсан Хэлэлцээрт оруулсан нэмэлт протокол (IN- FCIRC/188/add.1)”-ын дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд оршино.
1.2. Хамрах хүрээ:
1.2.1. Цөмийн материалыг бүртгэх, хянах журмыг дараах
үйл ажиллагаанд дагаж мөрдөнө:
a) Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу
байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, этгээдийн энхийн зорилгоор ашиглах цөмийн материал1 болон түүнтэй
1 a) Цөмийн материал гэдэг нь ОУАЭА-ийн дүрмийн XX зүйлд тодорхойлсны дагуу эх үүсвэр материал болон аливаа хуваагдах цөмийн тусгай материалыг хэлнэ. Эх үүсвэр материал нь байгалийн уран, эсвэл байгальд орших изотопуудын холимогийг агуулсан уран, уран-235 изотопоор ядуурсан уран, тори тэдгээрийн аливаа төрлийн металл, хайлш, химийн нэгдэл, баяжмал хэлбэрээр байх дээр дурдсан материалын аль ч байж болно. Эх үүсвэр материалд хүдэр, хүдрийн хаягдал хамаарахгүй. б) Хуваагдах цөмийн тусгай материал нь байгаль дээр оршдоггүй бөгөөд эх үүсвэр материалаас гаргаж авна. Уран-233, плутони-239, уран-235 болон уран-233 изотопоор баяжуулсан уран нь хуваагдах цөмийн тусгай материалд орно. в) Баяжуулалт гэдэг нь уран-235 изотопыг нийт уранд харьцуулсан жингийн харьцаа:
- баяжуулсан уран гэдэг нь уран-235 изотоп 0.72%-аас дээш агууламжтай уран; - ядууруулсан уран гэдэг нь уран-235 изотоп 0.71%-аас доош агууламжтай уран;
холбоотой үйл ажиллагаа2;
б) цөмийн түлшний үе шатанд эрдэм шинжилгээ
болон туршилт-зохион бүтээх ажиллагаатай3 урт хугацааны төлөвлөгөө, үйлдвэрлэл, хадгалалт, экспорт, импортын үйл ажиллагаа;
в) ураны хайгуул, олборлох, ураны хүдрийн
баяжмал үйлдвэрлэх, ураны хүдрийн баяжмал экспортлох, импортлох үйл ажиллагаа.
1.2.2.Цөмийн материалын тээвэрлэлтийн үйл
ажиллагаанд энэхүү журам хамаарахгүй.
-байгалийн уран гэдэг нь байгаль дээр оршдог уран-235 изотоп 0.71-0.72% агууламжтай уран; -өндөр баяжуулсан уран гэдэг нь 20% ба түүнээс дээш хэмжээгээр баяжуулсан уран.
г) Ураны уурхай, хүдэр баяжуулах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага нь ураны хүдрийг баяжуулахад шаардлагатай найрлага ба цэвэр байдлын түвшинг “Standard Specification for Nuclear-Grade, Sinter able Uranium Dioxide Powder” (ASTM C 753-04) стандартын дагуу итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулна. д) Ураны хүдрийг баяжуулахад шаардлагатай найрлага ба цэвэр байдлын түвшин ASTM C753-04 стандартад нийцвэл түлшний зэргийн ураны хүдрийн баяжмал гэнэ. е) Ураны хүдрийг баяжуулахад шаардлагатай найрлага ба цэвэр байдлын түвшин ASTM C753-04 стандартад үл нийцвэл түлшний бус зэргийн ураны хүдрийн баяжмал гэнэ.
2Цөмийн материал болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа гэдэг нь цөмийн материалыг эзэмших, гарган авах, үйлдвэрлэх, хадгалах, ашиглах, өөрчлөх, дотооддоо худалдах, экспортлох, импортлох, хадгалалт, эсвэл хаягдал болгох үйл ажиллагааг хэлнэ. 3Цөмийн урвалаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхтэй холбоотой олон төрлийн үйл ажиллагааг хөгжүүлэх болон тэдгээрийн судалгаа боловсруулалттай холбоотой аливаа үйл явцыг хэлнэ: a) цөмийн материалыг хувиргах; б) цөмийн материалыг баяжуулах; в) цөмийн түлш үйлдвэрлэх; г) цөмийн реакторыг хөгжүүлэх; д) критик байгууламжийг хөгжүүлэх; е) цөмийн түлшийг дахин боловсруулах; ё) плутони, өндөр баяжуулсан уран, эсвэл уран-233 агуулсан дунд, эсвэл өндөр түвшний хаягдлыг боловсруулах (дахин савлах, эсвэл элементүүдийг ялгахыг оруулахгүйгээр боловсруулах, хадгалах, эсвэл хаягдал болгох), гэхдээ онолын, эсвэл шинжлэх ухааны суурь судалгаа болон үйлдвэр, анагаах ухаан, гидрологи, хөдөө аж ахуйд ашиглах цацраг идэвхт изотопуудтай холбоотой үйл ажиллагаа, эрүүл мэнд, гадаад орчны нөлөөг энд оролцуулахгүй.
Хоёр. Цөмийн материалын бүртгэл, тооллогын
үйл ажиллагаа
2.1. Цөмийн материалын бүртгэл, тооллого:
2.1.1. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь цөмийн материал гол төлөв ашиглагддаг байршилд хамаарах цөмийн материалыг бүртгэлд хамруулна. Цөмийн материалыг бүртгэх, хянах үйл ажиллагаанд үйлдвэрлэлийн шатнаас булшлах хүртэлх хугацааг хамруулна;
2.1.2. Цөмийн материалын бүртгэл, хяналт нь Монгол
Улсад энхийн зорилгоор цөмийн материалыг ашиглаж буйг баталгаажуулах, түүний тоо, хэмжээ, байршил, хамаарах үйл ажиллагаа, шилжилт хөдөлгөөнийг4 бүртгэн, тэдгээрийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилготой;
2.1.3. Цөмийн материалын бүртгэл, хяналтын тогтолцоо
нь энэ журмын 1.2.1-д заасан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаан дээр үндэслэнэ.
2.1.4. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын цөмийн материалын бүртгэлд дараахь мэдээллийг агуулсан байх ба олон улсын тайлангийн шаардлагын дагуу мэдээллийн өгөгдлийг үнэн зөв оруулсан байна:
a) цөмийн материалын элемент бүрийн (уран,
плутони, тори) ангилал ба тоо хэмжээ болон байгууллага бүрийн эзэмшиж байгаа цөмийн материал дахь хуваагдах цөмийн агуулга болон нийлбэр агуулга;
б) цөмийн материал эзэмшигч байгууллагууд
хоорондох цөмийн материалын шилжилт хөдөлгөөн.
2.2. Цөмийн энергийн комисс (цаашид “ЦЭК” гэх)-ын Ажлын
албанаас5 дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
2.2.1. Улсын хэмжээний цөмийн материалын бүртгэл,
хяналтын тогтолцоог бий болгох, баталгааны гэрээ болон нэмэлт протоколоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангана;
4Цөмийн материалын шилжилт хөдөлгөөн гэдэг нь материалын тэнцлийн хэсэгт орсон, гарсан шилжилт хөдөлгөөн буюу цөмийн материалын бүртгэлд орж буй өөрчлөлтийг хэлнэ. 5ЦЭК-ын Ажлын алба нь цөмийн материалыг бүртгэх, хянах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллага.
2.2.2. Нэмэлт протоколын 2.a. (iii)6 мэдүүлэгт заасан эрх
үүргээ биелүүлэхийн тулд түлшний уран болон бусад цөмийн материал агуулсан байршил, цөмийн материалын багцын төрлийг ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр тогтооно. Цөмийн материалыг багцаар тоолох бөгөөд багцын төрлийг ЦЭК-ын Ажлын албанаас тогтооно. Багцын төрлийг тогтоосон шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлнэ;
2.2.3. Цөмийн материалыг багцаар7 тоолох бөгөөд багцын
мэдээлэлд цөмийн материал дахь элемент тус бүрийн нийлбэр жин болон шаардлагатай тохиолдолд уран, плутонийн хувьд изотоп тус бүрийн мэдээллийг багцын мэдээлэлд тусгана;
2.2.4. Монгол Улс нь баталгааны тухай хэлэлцээр8 болон
нэмэлт протоколоор хүлээсэн үүргийг хэрэгжүүлэгч ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэдээлэл хүргүүлэх үүрэг бүхий цөмийн материал эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудаас энэхүү журамд заасан тайланг ирүүлэхийг шаардахаас гадна нэмэлт тодотгол, тайлбар гаргуулан авах эрхтэй;
2.2.5. Цөмийн материалыг бүртгэх, хянах журмын дагуу
авсан мэдээллийг зөвхөн чиг үүрэгтэй холбоотой зорилт болон баталгааг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглана.
2.3. Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага9-аас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
2.3.1. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж
буй аж ахуйн нэгж, байгууллагад төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх бөгөөд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх хугацааг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хугацаанд урьдчилан мэдэгдэнэ;
6Нэмэлт протоколын 2.a. (iii) мэдүүлэгт цөмийн материал байрлаж буй байршил болон барилга байгууламжийн байршлын тухай мэдээллийг тусгана. 7Цөмийн материалын багц нь бүртгэл тооллогын үндсэн элемент юм. Багцыг тусгай ID дугаараар тодорхойлох ба тухайн багц тус бүрд цөмийн материалын хэмжээг нэг бүрчлэн зааж өгнө. Багцад нэг, түүнээс дээш зүйл байж болно. Бараа материалын бүртгэлийн үндсэн цэгүүд нь материалын тэнцлийн хэсэгт байгаа бүх цөмийн материалыг хэмжихээс эхэлнэ. 8Иж бүрэн Цөмийн аюулгүй байдлын баталгааны тухай хэлэлцээрт (Comprehensive Safeguards Agreement-1972) Монгол Улс 1972 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэгдэн орсон. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний баталгааг хэрэглэх тухай Нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орж 2001 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд УИХ-аас 2003 онд соёрхон баталж, ОУАЭА-т 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс протоколыг хүчин төгөлдөр мөрдөж байна. 9Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Цөмийн материалын улсын бүртгэл хөтлөх, баталгааны хяналт тавих эрх бүхий байгууллага.
2.3.2. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагаас тайлагнавал зохих мэдээллээс гадна нэмэлт мэдээлэл, тайлбар ирүүлэхийг шаардаж болно;
2.3.3. Тоо бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэхэд ашигласан
баримт бичгүүд болон хяналт шалгалтын үед хийгдсэн цөмийн материалын бүртгэлүүд нь тоо бүртгэлийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болно;
2.3.4. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага нь тайланд алдаа болон зөрүүг илрүүлбэл шалтгааныг тогтоох, тайлбар гаргуулан авах үүрэгтэй.
2.4. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй
аж ахуйн нэгж, байгууллагын дотоод бүртгэл:
2.4.1. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмчлөлд байгаа, эсвэл өөрсдийн үйл ажиллагаанд ашигладаг цөмийн материалын тоо хэмжээ, түүнийг хэмжсэн хэмжилтийн дүн, цөмийн материалын шилжилт хөдөлгөөн, байршил, бүртгэл, тооллогоос хасагдсан мэдээллүүд дээр үндэслэн цөмийн материалын бүртгэлийн тогтолцоог бүрдүүлнэ. Энэхүү бүртгэлийн тогтолцоо нь Баталгааны тухай хэлэлцээрт заасан шаардлагуудыг хангасан байна;
2.4.2. Дотоод бүртгэлийн тогтолцоондоо өөрийн өмчлөлд
байгаа цөмийн материалын тоо хэмжээг10 төрөл болон тэдгээрт агуулагдаж буй хуваагдах цөм тус бүрээр ямар ч үед тодорхойлж болохуйц нөхцөлийг хангасан байна;
2.4.3. Дотоод бүртгэлд оруулах тоон мэдээллийг тухайн
материалын дагалдан ирэх баримт бичгүүдийг үндэслэсэн эсвэл хэмжилтийн дүн болон биет тооллогод тулгуурласан анхны тооллогын тайланд үндэслэн хийгдэнэ. Багц дотор орох нэгж материалын жинг тайланд тусгахдаа ижил нэгжид шилжүүлнэ;
2.4.4. Хэмжилтийн эсвэл тооцооллоор гарган авсан
аливаа багцад агуулагдах цөмийн материалын хэмжээг бүртгэлжүүлж, анхны тайланг гаргаснаар дотоод бүртгэлийн тогтолцоо бүрдсэн гэж үзнэ;
2.4.5. Энэ журмын 2.2.4-т заасны дагуу гаргаж өгсөн
тайлангийн талаарх тодотгол буюу тайлбарыг баталгааны зорилгод хамаарах тэр цар хэмжээгээр гаргаж өгнө;
10Цөмийн материалын тоо хэмжээ гэдэг нь байгууламж эсвэл байгууламжаас бусад байршилд байгаа цөмийн материалын тоог хэлнэ.
2.4.6. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь баталгааны тухай хэлэлцээрийн 35, 36 дугаар зүйлүүдийг үндэслэн баталгааны хяналтаас чөлөөлөгдөх цөмийн материалыг чөлөөлөгдөх шалтгаан хүчингүй болохоос 21 хоногийн өмнө дотоод бүртгэлийн системд тусгана;
2.4.7. Дотоод бүртгэл болон ашиглалтын бүртгэлийг
зөвшөөрөлгүй этгээд ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор
мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангана.
2.5. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй
аж ахуйн нэгж, байгууллага нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
2.5.1. Цөмийн материалын бүртгэл, тооллогын үйл
ажиллагаа буюу баталгааны асуудал хариуцах нэгж, эсвэл мэргэжлийн ажилтантай байна. Тус асуудлыг хариуцсан эрх бүхий албан тушаалтан эсвэл нэгжийг тушаалаар томилж, түүний хүлээх үүрэг хариуцлага, баталгааны талаарх байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, байршил, холбоо барих мэдээлэл зэргийг байгууллагын дотоод журамдаа тусгана;
2.5.2. Цөмийн материалын бүртгэлтэй холбоотой аливаа
өөрчлөлтийг ажлын 3-аас доошгүй хоногийн дотор багтаан, дотоод тоо бүртгэлийн системд оруулах ба огноо, өөрчлөлтийн шалтгаан, хүлээн авагч болон тээвэрлэгчийн нэр хаягийг бүртгэж тэмдэглэнэ;
2.5.3. Цөмийн материалын дотоод тоо бүртгэлд өөрчлөлт
орсон тухай бүр тайлбар бичгийн хамт дараа сарын 10-ны дотор ЦЭК- ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад албан бичгээр мэдэгдэнэ;
2.5.4. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж
буй аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заагдсан Маягт 1, Маягт 2, Маягт 3-ыг ашиглан биет үзлэг тооллогын тайлан11, материалын тэнцлийн тайлан12 болон тооллогын өөрчлөлтийн тайлангуудыг13 жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны
11Биет тооллогын тайлан гэдэг нь цөмийн материалын тэнцлийн бүсэд бүртгэсэн цөмийн материалын бүх тоо хэмжээ, эсвэл тооцсон тоо хэмжээний нийлбэрийг хэлнэ. Цөмийн материалын биет тооллого гэж цөмийн материалын тэнцлийн бүсэд тухайн журмын дагуу бүртгэсэн цөмийн материалын бүх тоо хэмжээ, эсвэл тооцсон тоо хэмжээний нийлбэрийг хэлнэ. 12Материалын тэнцлийн тайлан - Материалын тэнцлийн тайлангаар цөмийн материалын анхны бүртгэлд аливаа өөрчлөлт орсноор цөмийн материалын тэнцэл тодорхой хугацааны эцэст тэнцэж байхыг хэлнэ. 13Тооллогын өөрчлөлтийн тайлан - Цөмийн материалын бүртгэлд байгаа болон тооллогоор өөрчлөлт орсон аливаа өөрчлөлтийг хэлнэ. Энэ нь биет тооллого, тээвэрлэлт болон хэмжилтийн үр дүнгээр илэрхийлнэ.
байгууллагад хүргүүлнэ. Тайланг дагалдуулан нотолгоо болох баримтыг хавсаргана. (тээвэрлэлтийн бичиг баримтууд гэх мэт);
2.5.5. Материалын биет тооллогын14 дүнг үндэслэсэн
тооллогын тайлан болон материалын тэнцлийн тайланг ЦЭК-ын Ажлын алба болон Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажлын 20 хоногт багтаан илгээнэ. Үүнд:
a) тайлангийн мэдээлэлд нотолгоо болох
баримтыг хавсаргана. (тээвэрлэлтийн бичиг баримтууд гэх мэт);
б) баталгааны тухай хэлэлцээрийн дагуу
материалын өөрчлөлтийн тайланг тайлбар бичгийн хамт хүргүүлнэ;
в) хэрвээ материалын тэнцэлд15 бүртгэгдээгүй
материал илэрвэл шалтгааныг тогтоож, ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй тайлагнана.
2.5.6. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь дараах тохиолдолд ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шуурхай мэдэгдэнэ:
a) цөмийн материалын биет тооллогын үед
шилжилт хөдөлгөөний өөрчлөлт илэрсэн;
б) ослын үед цөмийн материалын шилжилт
хөдөлгөөн гарсан, гарч болзошгүй, эсвэл гарах үндэслэлтэй сэжиг байгаа;
в) цөмийн материалыг хянах боломжид нөлөөлж
болох осол гарсан, эсвэл гарч болох.
2.5.7. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь цөмийн материалын байршлын мэдээлэл (үүнд байршлын газарзүйн мэдээлэл, газрын зураг дээрх тэмдэглэгээ, солбицлын цэг, талбай болон түүн дээрх барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээр байгууламжид ашигладаг төхөөрөмжийн техник үзүүлэлтүүд, ажиллах горим, тэдгээр байгууламж төхөөрөмжийг цөмийн материал боловсруулахад хэрхэн ашигладаг талаар тусгах)-ийг энэ журмын 2 дугаар хавсралтын Маягт 2-ыг ашиглан, өмнөх
14Цөмийн материалын тэнцлийн бүсэд тухайн журмын дагуу бүртгэсэн цөмийн материалын бүх тоо хэмжээ, эсвэл тооцсон тоо хэмжээний нийлбэр. 15Цөмийн материалын биет тооллоготой харьцуулсны үр дүнд бүртгэгдсэн цөмийн материал
хуанлийн жилд хамаарах мэдээллийг жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Мэдүүлгийн хуудсанд тухайн байршлын бүсийн газрын зургийг хавсаргана;
2.5.8. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь хуанлийн жилийн төлөвлөсөн үйл ажиллагааны хөтөлбөрийг энэ журмын 2 дугаар хавсралтын Маягт 9-ийг ашиглан, жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор ЦЭК- ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;
2.5.9. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь хуанлийн жилийн дараагийн жилд төлөвлөсөн үйл ажиллагааны хөтөлбөрийг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;
2.5.10. Үндэсний хяналт шалгалтаар тайлагнавал зохих
мэдээлэлд тухайлбал, ханган нийлүүлэгчийн техникийн баримт бичгүүдэд аливаа мэдээллийн зөрүү илэрвэл мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад даруй мэдэгдэж залруулга хийнэ;
2.5.11. ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тайлангаас бусад нэмэлт мэдээлэл болон түүнд холбогдох баримт бичгийг ирүүлэхийг шаардсан тохиолдолд тухай бүр нь тогтоосон хугацаанд багтаан хүргүүлнэ;
2.5.12. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь Баталгааны тухай хэлэлцээрийн 42-44 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу цөмийн материалтай холбоотой мэдээллийг ЦЭК-ын Ажлын албанд хүргүүлэх бөгөөд мэдүүлэгт дараах мэдээллийг тусгана:
a) аж ахуйн нэгж, байгууллагын нэр болон хаяг;
б) үйл ажиллагааны зорилго болон хэлбэр,
ашиглаж буй технологи, хэрэглэж буй аюулгүй ажиллагааны болон бусад дүрмүүд;
в) цөмийн материал, тэдгээрийн тоо хэмжээ,
газар зүйн байршил, шилжилт хөдөлгөөний тухай мэдээлэл;
г) цөмийн материалын бүртгэл, хяналтын
тогтолцооны тухай мэдээлэх;
д) цөмийн материалтай холбоотой барилга
байгууламжийн нарийвчилсан мэдээлэл, ашиглах төхөөрөмжийн
технологийн үзүүлэлтүүд.
2.5.13. Энэ журмын 2.5.9-д заасан мэдээлэлтэй холбоотой
өөрчлөлтийг нэн яаралтай бичгээр ЦЭК-ын Ажлын албанд хүргүүлнэ;
2.5.14. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь тайлан мэдээллийн үнэн бодит байдалд хариуцлагатай хандана;
2.5.15. Дотоод бүртгэлд материалын тоо хэмжээг
тодорхойлоход ашигласан хэмжилт хийх аргачлалууд (жинлэх,
эзлэхүүнийг тодорхойлох, үл эвдэх сорил) нь үндэсний болон олон улсын хүлээн зөвшөөрсөн стандартын дагуу байна. Хэрэв хэмжилт хийж байгаа багажтай холбоотой хэмжилтийн стандарт нь дээрх шаардлагыг хангахгүй бол шинжлэх ухаан техникийн хамгийн сүүлийн үеийн шийдлийг харгалзан үзэх ба тус аргачлалыг ашиглахаас өмнө ЦЭК-ын Ажлын албанд албан ёсоор мэдэгдэнэ;
2.5.16. Цөмийн материалын бүртгэлийн тогтолцооны
баримт бичгүүд болох тайлан тэдгээртэй холбоотой баримт мэдээллийг цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагааг зогсоосноос хойш байгууллагынхаа архивд 5 жил хадгална;
2.5.17. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь цөмийн материалын бүртгэлийг техникийн санамсаргүй тохиолдлоор устгах, алга болгох тохиолдолд цөмийн материалын бүртгэлтэй холбоотой асуудлаар ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас мэдээлэл авч болно.
Гурав. Урьдчилсан мэдэгдэл хүргүүлэх
3.1. Цөмийн материалыг экспортлохтой холбоотой урьдчилсан
мэдэгдэл хүргүүлэх:
3.1.1. Энэ журмын 1 дүгээр хавсралтын Маягт 4-ийг
ашиглан, нэг эффектив килограммаас16 хэтэрсэн цөмийн материал бүхий
16Баталгааны системд ашигладаг тусгай нэгж. Эффектив килограммын хэмжээг дараах байдлаар ойлгоно: a) плутонийн хувьд түүний жинг кг-аар; б) 0.01 (1%) буюу үүнээс их баяжилттай ураны хувьд түүний килограммаар илэрхийлэгдсэн жинг, баяжилтын квадратаар үржүүлсэн;
аливаа ачааг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргах бол энэ тухай ЦЭК- ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад урьдчилсан мэдэгдэл хүргүүлнэ;
3.1.2. Энэ журмын 1 дүгээр хавсралтын Маягт 4-ийг ашиглан,
нэг эффектив килограммаас илүү ачаа байхгүй хэдий ч аливаа дараалсан 3 сарын туршид нэг улсад гаргаж буй материалын нийт хэмжээ нь нэг эффектив килограммаас хэтрэхүйц байх төлөвтэй бол ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад урьдчилсан мэдэгдэл хүргүүлнэ;
3.1.3. Цөмийн материал экспортлох тухай урьдчилсан
мэдэгдлийг ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 21-ээс доошгүй хоногийн өмнө хүргүүлэх ба тухайн ачаанд хяналт, шалгалт хийх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
3.2. Цөмийн материалыг импортлохтой холбоотой урьдчилсан
мэдэгдэл хүргүүлэх:
3.2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлохоор төлөвлөж
буй цөмийн материалын хэмжээ нэг эффектив килограммаас хэтэрсэн тохиолдолд тухайн цөмийн материалын сав баглааг задлахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад энэ журмын 1 дүгээр хавсралтын Маягт 5-ын дагуу урьдчилан мэдэгдэнэ;
3.2.2. Тухайн нэг ачааны хувьд нэг эффектив килограммаас
хэтрээгүй боловч аливаа дараалсан 3 сарын хугацаанд нэг улсаас импортлохоор төлөвлөж буй цөмийн материалын нийт хэмжээ нь нэг эффектив килограммаас хэтэрсэн цөмийн материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн авсан тухай урьдчилсан мэдэгдлийг тухайн цөмийн материалын сав баглааг эхлэн задлахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ журмын 1 дүгээр хавсралтын Маягт 5-ыг ашиглан, ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Бусад ачаануудын хувьд эхний ачааны мэдэгдлийг хүргүүлэх үедээ тусгах, эсвэл ачаа бүрийг тухайн цөмийн материалын сав баглааг задлахаас өмнө тусгайлан мэдэгдэнэ;
в) 0.01 (1%)-оос бага болон 0.005 (0,5%)-аас их баяжилттай ураны хувьд түүний килограммаар илэрхийлэгдсэн жинг 0.0001-ээр үржүүлсэн; г) 0.005 (0,5%)-ын эсвэл, үүнээс бага баяжилттай ядууруулсан уран ба торийн хувьд түүний килограммаар илэрхийлэгдсэн жинг 0.00005-аар үржүүлсэн.
3.2.3. Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь урьдчилсан мэдэгдэлд заасан сав баглааг задлахаас 5 хоногоос доошгүй хугацааны өмнө хяналт, шалгалт хийнэ;
3.2.4. Цөмийн материалын бүртгэл тооллогын холбогдох
үүргийг хэрэгжүүлэхэд хангалттай хэмжээний нотолгоо17, мэдээллийг ирүүлээгүй тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэр лүү тээвэрлэхийг хориглоно;
3.2.5. Цөмийн материал эзэмшигч байгууллага нь нэг
эффектив килограммаас дээш хэмжээтэй цөмийн материал бүхий ачааг хүлээн авах тохиолдолд ханган нийлүүлэгчээс тухайн ачааг хүлээн авахаас 1-ээс доошгүй сарын өмнө ачааг дагалдах баримт бичиг болон холбогдох мэдээллийг авсан байна. Цөмийн материал эзэмшигч байгууллага нь тухайн мэдээллийг хүлээн авмагц ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Дөрөв. Мэдээлэл хүргүүлэхтэй холбоотой
үүрэг хариуцлага
4. Шинээр цөмийн байгууламж18 барих талаар гарсан шийдвэрийг
хэрэгжүүлэгч мөн цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг:
4.1. Цөмийн байгууламж барихтай холбоотой урьдчилсан
мэдээллүүд болон тэдгээрийн зураг төлөвлөлтийн тухай мэдээллийг дор дурдсан үе шат бүрд ЦЭК-ын Ажлын албанд хүргүүлнэ:
а) цөмийн төхөөрөмж барих шийдвэр гаргасан
үед, эсвэл барих тусгай зөвшөөрөл олгогдсон үед;
б) цөмийн төхөөрөмж барих тухай тусгай
зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай өргөдөл гаргах үед болон суурилуулах тухай тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах үед;
в) цөмийн төхөөрөмж барих тусгай зөвшөөрлийг
шинэчлэхтэй холбоотой өргөдөл гаргах үед.
17Импортолж байгаа цөмийн материалын эцсийн хэрэглэгч нь тухайн материалыг аюулгүй ашиглах удирдлагын болон техникийн чадавх болон хангалттай нөөц бололцоотойгоо нотолсон мэдээллийг хэлнэ. 18a) цөмийн реактор, критик байгууламж, боловсруулах, хувиргах, дахин боловсруулах, изотоп салгах үйлдвэр, эсвэл ангилан хадгалах төхөөрөмж; б) нэг эффектив килограммаас дээш хэмжээгээр цөмийн материал ашигладаг аливаа байгууламж;
4.1.1. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь цөмийн байгууламж болон түүнтэй холбоотой мэдээллийг ЦЭК-ын Ажлын албанд цөмийн материалыг хүлээн авахаас 7-оос доошгүй сарын өмнө хүргүүлэх бөгөөд хүргүүлсэн мэдээлэлд орсон аливаа өөрчлөлтийг даруй мэдэгдэнэ.
4.1.2. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь нэмэлт протоколын 2 дугаар хавсралтад заасан цөмийн бус материал, эсвэл тоног төхөөрөмжийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортлохдоо ачуулсан тоног төхөөрөмж болон материалын талаарх тайланг улирал тутам энэ журмын 2 дугаар хавсралтын Маягт 8-ын дагуу улирал бүрийн сүүлчийн өдрөөс хойш 30 хоногийн дотор ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;
4.1.3. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь нэмэлт протоколын 2 дугаар хавсралтад заасан цөмийн бус материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн гаднаас импортлоход хүлээн авсан тоног төхөөрөмж болон материалын талаарх тайланг энэ журмын 2 дугаар хавсралтын Маягт 8-ын дагуу хүлээн авсны дараа 30 хоногийн дотор ЦЭК- ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
4.2. Уран олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах аж
ахуйн нэгж, байгууллагын үүрэг:
4.2.1. Цөмийн материал (эх үүсвэр материал болон хуваагдах
тусгай материал)19 эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд нь химийн найрлага болон цэвэршлээрээ түлш үйлдвэрлэх, эсвэл изотоп баяжуулахад боломжгүй бол түүнийг үндэслэл болгон, Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн авсан болон Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргахаар ачуулсан цөмийн материалын тоо хэмжээ, материалын нөөцийг энэ журмын 2 дугаар хавсралтын Маягт 5-ын дагуу гарган, жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;
19Цөмийн материал нь ОУАЭА-ийн дүрмийн XX зүйлд тодорхойлолтын дагуу эх үүсвэр материал болон аливаа цөмийн хуваагдлын тусгай материалыг хэлнэ. -Эх үүсвэр материал нь байгалийн уран, эсвэл байгальд орших изотопуудын холимгийг агуулсан уран, уран-235 изотопоор ядуурсан уран, тори тэдгээрийн аливаа төрлийн металл, хайлш, химийн нэгдэл, баяжмал хэлбэрээр байх дээр дурдсан материалын аль ч байж болно. Эх үүсвэр материалд хүдэр, хүдрийн хаягдал хамаарахгүй. -Хуваагдах цөмийн тусгай материал нь байгаль дээр оршдоггүй бөгөөд эх үүсвэр материалаас гаргаж авна. Уран-233, плутони-239, уран-235 болон уран-233 изотопоор баяжуулсан уран нь хуваагдах цөмийн тусгай материалд орно.
4.2.2. Ураны хайгуул, олборлолт, ураны хүдэр баяжуулах,
тори баяжуулах байгууламж болон хаагдсан ураны уурхайн ашиглалтыг хууль ёсоор залгамжилж, үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 2 дугаар хавсралтын Маягт 4-ийг ашиглан, үйл ажиллагааныхаа тухайн жилийн тайланг мэдүүлнэ. Маягтын дагуу тайланг жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;
4.2.3. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь Баталгааны тухай хэлэлцээрийн 11 дүгээр зүйлийн дагуу баталгаанд хамрагдах хугацаа нь дуусгавар болсон плутони, өндөр баяжуулсан уран, эсвэл уран-233 агуулсан дунд болон өндөр идэвхтэй цацраг идэвхт хаягдлын байршил болон цаашдын боловсруулалтад хамаарах мэдээллийг энэ журмын 2 дугаар хавсралтын Маягт 7-ийн дагуу ЦЭК-ын Ажлын албанд хүргүүлнэ. Энэ маягтыг ашиглан, цаашдын боловсруулалт эхлэхээс 7 сарын өмнө ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад урьдчилан хүргүүлнэ.
4.3. Цөмийн түлшний циклд эрдэм шинжилгээ болон туршилт-
зохион бүтээх ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг:
4.3.1. Цөмийн материалтай холбоогүй боловч цөмийн
түлшний циклд эрдэм шинжилгээ, судалгаа хийх, зохион бүтээх ажиллагаа явуулах эсвэл Нэмэлт протоколын 1 дүгээр хавсралтад дурдсан аливаа үйл ажиллагаа явуулах иргэн хуулийн этгээд нь энэ журмын 2 дугаар хавсралтын Маягт 1 ба Маягт 3-ыг ашиглан, мэдүүлгээ жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;
4.3.2. Цөмийн түлшний цикл (цацраг идэвхт ашигт
малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа мөн хамаарна)-д үйлдвэрлэл, ашиглалт үйл ажиллагааны ирэх 10 жилийн ерөнхий төлөвлөгөөний тухай мэдээллийг энэ журмын 2 дугаар хавсралтын Маягт 9-ийн дагуу тайланг, жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ЦЭК-ын Ажлын албанд хүргүүлнэ.
Тав. Хяналт
5.1. ЦЭК-ын Ажлын албанаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
5.1.1. Цөмийн материалын хяналттай холбоотой үүрэг
хариуцлагыг олон улсын гэрээнд нийцүүлэн хэрэгжүүлж, цөмийн
материалыг иж бүрэн хяналтад байлгах нөхцөлийг хангана. Үр дүнтэй баталгааны тогтолцоог бий болгож, хяналтын тогтолцоонд тулгуурлан иж бүрэн хяналтыг хэрэгжүүлнэ;
5.1.2. Монгол Улсын хүлээсэн үүрэг хариуцлагын дагуу
олон улсын гэрээний хэрэгжилтийг хангуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлж, холбогдох мэдээллийг ОУАЭА-д хүргүүлэн ОУАЭА-ийн хяналт, шалгалтад дэмжлэг үзүүлж, бодит мэдээллээр хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;
5.1.3. ОУАЭА-аас хийгдэх хяналт шалгалтын20 ажилд
дэмжлэг үзүүлж, баталгааны шинжээчдийг21 саадгүй нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулан олон улсын хяналтад хамрагдаж буй байгууллага хооронд мэдээллийг шуурхай дамжуулж, хяналт шалгалтын бэлэн байдлыг хангуулна;
5.1.4. ОУАЭА-аас хийгдэх хяналт шалгалтын тухай
мэдээллийг авсан даруй мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон хяналтад хамрагдах байгууллагад хяналт шалгалтын тухай мэдээллийг хүргүүлж, бэлэн байдлыг хангуулна;
5.1.5. Нэмэлт протоколын 11 дүгээр зүйлийн a.(i)-д заасны
дагу ОУАЭА-ийн шинжээч нарыг томилох тухай заасны дагуу томилогдсон шинжээчдийн бүрэлдэхүүний мэдээллийг ОУАЭА-аас хүлээн авснаас хойш 3 сарын дотор шинжээчдийн бүрэлдэхүүнийг Монгол Улс хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэгдэнэ. Мэдэгдээгүй тохиолдолд уг бүрэлдэхүүнийг зөвшөөрсөнд тооцож томилно.
5.2. Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
5.2.1. Энэхүү журмаар Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа цөмийн материал эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, мөн тэдгээрийн байршилд Баталгааны тухай хэлэлцээр болон Нэмэлт протоколоор Монгол Улсын хүлээх үүргийн дагуу тайлагнасан цөмийн материалын тайланг магадлан шалгах зорилготой хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ;
20Нэмэлт протоколын хүрээнд Монгол Улсын илгээсэн мэдээллийн үнэн зөв хийгээд бүрэн гүйцэд гэдгийг тогтоон шалгах, эсхүл энэ мэдээлэлтэй холбогдсон алдаа зөрчлийг арилгах зорилгоор хийж буй хяналт шалгалтыг хэлнэ. 21ОУАЭА-ийн Ерөнхий захирлуудын зөвлөлөөс томилогдсон шинжээчид болон тэдгээрийн бүрэлдэхүүн
5.2.2. Баталгааны үр дүнтэй тогтолцоог бий болгож,
хяналтыг хэрэгжүүлэхийн тулд хяналтын тогтолцооны дараах
хэрэгслүүдийг ашиглана:
a) цөмийн материал эзэмшигч байгууллагын
хэрэгжүүлж буй баталгааны арга хэмжээ нь хяналтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тавигдах зохих шаардлагуудыг хангах;
б) үүрэг хариуцлагын дагуу ирүүлсэн тайлан
болон тэдгээрт үнэлгээ хийснээр цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих;
в) мэдээлэх үүрэг хариуцлагын дагуу олж авсан
мэдээлэл болон хязгаарлалт, тандалтын системийн ашиглалт, байршилд хийх хяналт шалгалтын явц, баталгааны арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа эсэхийг бодит байдлаар хянан магадлах.
5.2.3. ОУАЭА-ийн хяналт, шалгалтад хамтран оролцох
бөгөөд тус ОУАЭА-ийн шинжээчдийг ирэх хүртэл хяналт шалгалтыг эхлүүлж болохгүй;
5.2.4. ОУАЭА-ийн хяналт шалгалтын үед хяналтад
хамрагдаж буй байгууллагын ажилтанд аливаа зааварчилгаа өгөхгүй ба байгууламжид хамаарах багаж төхөөрөмжтэй харьцаж болохгүй;
5.2.5. Эрх бүхий байгууллагаас хянан шалгах явцад
шалгалтын зорилгоо биелүүлэхийн тулд байгууллагын зүгээс тодорхой үйлдэл, арга хэмжээ авах шаардлагатай гэж шинжээч үзвэл байгууламжийн аюулгүй ажиллагааг харгалзан, энэ тухай зөвлөмж боловсруулж, эрх бүхий этгээдэд танилцуулан, зохих шийдвэр гаргуулна;
5.2.6. ОУАЭА-ийн шинжээчид хяналт хийхэд холбогдох
бүртгэл, тэмдэглэлийг хөтөлнө. Бүртгэлд хяналт хийсэн байршил, хугацаа, хамтран оролцсон хүний нэр, хяналтын үр дүн, илэрсэн зөрчил дутагдал болон зөрчлийг арилгуулах арга хэмжээ зэргийг тусгана. Хяналтын тэмдэглэл нь шалгуулж буй байгууллагын ашиглалтын бүртгэлийн нэг хэсэг болох бөгөөд хяналтын тэмдэглэлийн хуулбарыг ЦЭК-ын Ажлын албанд даруй хүргүүлнэ.
5.3. Баталгааны тухай хэлэлцээрийн дагуу баталгаанд
хамрагдахаас чөлөөлөгдөх:
5.3.1. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь баталгааны тухай хэлэлцээрийн
35, 36 дугаар зүйлд зааснаар тухайн цөмийн материал нь ОУАЭА- ийн баталгааны хяналтаас чөлөөлөгдөх22 бол уг цөмийн материалыг чөлөөлүүлэх хүсэлтээ ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад даруй бичгээр мэдэгдэнэ;
5.3.2. Баталгаанд хамрагдахаас чөлөөлөгдсөн цөмийн
материалын мэдээллийг дотоод тоо бүртгэл болон төвлөрсөн тоо бүртгэлд тусгана;
5.3.3. Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь олон улсын баталгаанаас чөлөөлөх цөмийн материалын тайланг энэ журмын 2 дугаар хавсралтын Маягт 6-г ашиглан, жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ЦЭК-ын Ажлын алба болон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
5.4. ОУАЭА-ийн хяналт, шалгалт:
5.4.1. Баталгааны тухай хэлэлцээрийн 47 болон 69-83
дугаар заалт, нэмэлт протоколын 4-9 дүгээр заалтын дагуу олон улсын хяналт шалгалт явуулах эрх үүргийн хүрээнд шаардлагатай тохиолдолд Монгол Улсын хүлээсэн үүргийн хэрэгжилтийг магадлан шалгах зорилгоор ОУАЭА-ийн шинжээчид цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн байршилд хяналт шалгалт хийнэ;
5.4.2. ОУАЭА нь Баталгааны тухай хэлэлцээрийн 9 ба
85 дугаар зүйл, Нэмэлт протоколын 11 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн баталгааны шинжээчийг томилж, байршлын бүсэд олон улсын хяналт явуулна;
5.4.3. ОУАЭА-аас хяналт шалгалт хийх тухайгаа Монгол
Улсад 24 цагаас багагүй хугацааны өмнө мэдэгдэнэ. Нэмэлт протоколын хүрээнд мэдүүлсэн мэдээллийг шалгахтай холбоотой хийх хяналт шалгалтын хувьд урьдчилан мэдэгдэх хугацаа нь 2 цаг байх бөгөөд онцгой нөхцөл байдалд 2 цагаас доошгүй байна;
5.4.4. Байршилд хяналт явуулах ОУАЭА-ийн шинжээч
нар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
22Баталгааны гэрээний 35, 36 дугаар зүйлийн дагуу баталгаанд хамрагдахаас чөлөөлөгдөх цөмийн материалын тоо хэмжээ, ашиглалтын төрөл болон байршил.
a) хяналтын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд аман
болон бичгээр мэдээлэл авах, нүдэн ажиглалт хийх, хүрээлэн байгаа орчны дээж авах23, хэмжих багаж ашиглах, баримт бичгийг хувилах, дуу болон дүрс бичлэг хийх, гэрэл зураг авах, тандалтын багаж төхөөрөмж суурилуулах;
б) энэ зүйлийн a)-д заасан үйл ажиллагаанд
хэмжилтийн багаж хэрэгсэл ашиглах;
в) цөмийн материалыг хууль бус хөдөлгөөн,
хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор ОУАЭА- ийн шинжээчид тандалтын төхөөрөмж суурилуулах, дүрс, бичлэг хийх зэргээр хязгаарлалтын арга хэмжээ авах зориулалтаар багаж төхөөрөмж суурилуулах (суурилуулсан тандалтын төхөөрөмж, хэрэгслүүд нь хяналтыг үр дүнтэй явуулах, байнгын хяналт хийх зорилготой байна).
5.5. Хяналт шалгалтад хамрагдаж буй байгууллагаас хэрэгжүүлэх
үйл ажиллагаа:
5.5.1. Хяналт шалгалтад хамрагдаж буй байгууллага нь
дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
a) хяналт хийх байгууламжид баталгааны
шинжээчдийг саадгүй нэвтрүүлэх;
б) хяналт шалгалтад хамрагдаж буй цөмийн
материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь шинжээчдэд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа болон ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах дүрэм, журмын тухай ерөнхий мэдээллийг өгөх;
в) баталгааны мэргэжилтэн буюу түүнийг
орлон гүйцэтгэгч хяналт шалгалт явуулахад оролцож, хяналт шалгалтын хэрэгжилтийг баталгаажуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авч, хэрэгжүүлэх эрх бүхий мэргэжилтэнг оролцуулах.
5.5.2. ОУАЭА-аас хяналт шалгалт хийх тухайгаа
цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад шууд мэдэгдсэн тохиолдолд байгууллага нь хяналт шалгалтын тухай мэдээллийг ЦЭК-ын Ажлын алба болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад даруй мэдэгдэж, хяналт шалгалтын бэлэн байдлыг хангана;
23цөмийн материалын гарал үүсэл, байршилд хамаарах хүрээлэн буй орчноос дээж авах (агаар, ус, ургамал, хөрс, арчдас).
5.5.3. ОУАЭА нь хяналт шалгалтын холбогдох бүртгэл,
тэмдэглэлийг хөтөлнө. Бүртгэлд хяналт хийсэн байршил, хугацаа, хамтран оролцсон хүний нэр, хяналтын үр дүн, илэрсэн зөрчил дутагдал болон зөрчлийг арилгуулах арга хэмжээ зэргийг тусгана. Хяналтын тэмдэглэл нь шалгуулж буй байгууллагын ашиглалтын бүртгэлийн нэг хэсэг болох бөгөөд хяналтын тэмдэглэлийн хуулбарыг ЦЭК-ын Ажлын алба болон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Хавсралт 1
Маягт № Маягтын нэр
Маягт 1 Биет үзлэг тооллогын тайлан
Маягт 2 Материалын тэнцлийн тайлан
Маягт 3 Тооллогын өөрчлөлтийн тайлан
Маягт 4 Монгол Улсаас экспортод гаргахаар төлөвлөж буй цөмийн материалыг урьдчилан мэдэгдэх маягт
Маягт 5 Монгол Улсад цөмийн материал импортлохоор төлөвлөж буй цөмийн материалыг урьдчилан мэдэгдэх маягт
Хавсралт 2
Маягт №
Нэмэлт
протоколын мэдүүлэг №
Нэмэлт протоколын мэдүүлгийн агуулга
Маягт 1 2.a (i)
Цөмийн материалтай холбоогүй боловч цөмийн түлшний циклд эрдэм шинжилгээ, судалгаа хийх, зохион бүтээх ажиллагааны тухай мэдээлэл
Маягт 2 2.a (iii)
Байршлын ерөнхий тодорхойлолт болон мэдээлэл (байршил бүрд байгаа барилгын ерөнхий
тодорхойлолт, ашиглалтын чиглэл, байршлын
газарзүйн зураг)
Маягт 3 2.a (iv)
Нэмэлт протоколын 1 дүгээр хавсралтад дурдсан үйл ажиллагаанд хамаарах байршил бүрд хамаарах үйл ажиллагааны цар хүрээний тодорхойлолт
Маягт 4 2.a (v)
Ураны хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэр, торийн боловсруулах үйлдвэрийн жилийн урьдчилан тооцсон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ашиглалтын
байдал, байршлын мэдээлэл, тэдгээр уурхай
болон баяжуулах үйлдвэрийн жилийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (одоогийн)
Маягт 5 2.a (vi)
Түлшний үйлдвэрлэл, эсвэл изотопоор баяжуулахад цэвэршилт болон найрлагын хувьд шаардлага хангахгүй эх үүсвэр материалын мэдээлэл
Маягт 6 2.a (vii)
Баталгаанд хамрагдахаас чөлөөлөгдөх цөмийн
материалын ашиглалтын төрөл болон байршил
Маягт 7 2.a (viii)
Баталгаанд хамрагдах хугацаа нь дуусгавар болсон плутони, өндөр баяжуулсан уран, эсвэл уран-233 агуулсан дунд, эсвэл өндөр зэрэглэлийн идэвх бүхий хаягдлын байршил болон цаашдын боловсруулалтад хамаарах мэдээлэл
Маягт 8 2.a (ix)
Нэмэлт протоколын 2 дугаар хавсралтад дурдсан цөмийн бус материалд хамаарах мэдээлэл болон багаж төхөөрөмжийн экспорт, эсвэл импорттой холбоотой мэдээлэл
Маягт 9 2.a (x)
Цөмийн түлшний циклд хамаарах эрдэм шинжилгээ, судалгаа хийх, зохион бүтээх ажиллагаатай
холбоотой дараагийн 10 жилийн ерөнхий төлөвлөгөө
23
Маягт 1
Биет үзлэгийн тооллогын тайлан
Улс: ................................................................................ Тайланд хамрах хугацаа: (огноо)
...................................... ээс ......................................................хүртэл
Байгууламж: ................................................................................ Хуудасны дугаар:............., нийт…………………хуудастай
Материалын тэнцлийн бүс: ...................................... Тайлангийн №.:............................................Гарын үсэг.....................................
№
Хэмжилтийн цэг
Багцын нэр
Багц дахь барааны тоо
Материалын тодорхойлолт
Элемент
Элементийн масс (гр)
Хуваагдах изотопын агуулгын масс (зөвхөн ураны хувьд) (гр)
Изотоп
Тайлбар
Нийт P
U
Th
24 Маягт 2
Материалын тэнцлийн тайлан (МТТ)
Улс: …………................................................ Тайланд хамрах хугацаа: (огноо)
Байгууламж: …………................................................ ...................................... ээс ......................................................хүртэл
Материалын тэнцлийн бүс: .............................................................. Хуудасны дугаар:............., нийт…………………хуудастай
Тайлангийн №.:............................Гарын үсэг...................................................
Тоо бүртгэлийн огноо Залруулга хийсэн
№
Бохирдол
Материалын нэр Элемент
Элементийн масс (гр)
Хуваагдах изотопын агуулгын масс (зөвхөн ураны хувьд) (гр)
Изотоп
Элемент
Тайлбар
Тайлангийн №
Мөрийн
тоо
25 Маягт 3
Тооллогын өөрчлөлтийн тайлан (ТӨТ)
Улс: ............................................................................................ Хамрах хугацаа: (огноо) ........................................-аас......................................................хүртэл
Байгууламж: ............................................................................................ Хуудасны №:............., нийт …………………хуудастай
Материалын тэнцлийн бүс : ............................................................................................ Тайлан №.:....................Гарын үсэг...................................................
№
Бохирдол
Тооллогын өөрчлөлтийн огноо
Илгээгчийн МТТ-с хүлээн авагчийн МТТ хүртэл
Тооллогын өөрчлөлтийн төрөл
Хэмжилтийн цэг код
Багцын нэр
Багц дахь материалын тоо
Материалын тодорхойлолт
Элемент
Элементийн масс (гр)
Хуваагдах изотопын агуулгын масс (зөвхөн ураны хувьд) (гр)
Изотоп
Хаанаас
Хаана хүртэл
№ Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын бүтэн нэр, түүний мэдээлэл (хаяг, утас, цахим шуудангийн хаяг)
1. Бүтээгдэхүүний нэр
2. Тээвэрлэхээр тооцоолсон огноо
3. Багц /хүргэлтийн дугаар/ огноо
4. Ачаан дахь барааны тоо
5. Ачаан дахь барааны төрөл тодорхойлолт
6. Ачаа/Багцын тайлбар:
7. Материалын жин гр/кг элемент:
гр хуваагдах изотоп
8. Химийн найрлага:
9. Физик төлөв:
10. Баяжуулалт, эсвэл изотопын найрлага:
11. Эцсийн хүрэх газар ба улс:
12. Дамжин өнгөрөх улс:
13. Тээврийн хэрэгсэл:
14. Тээврийн хяналтын өмнөх ачааны байршил:
15. Хяналт, шалгалтын огноо:
16. Урьдчилан тооцсоноор ачаа ирэх огноо ба хугацаа:
17. Тээвэрлэлтийн эцсийн цэгт хүрэх хугацаа ба урьдчилан тооцсон огноо:
18. Тээвэрлэлтийн эцсийн цэг:
Огноо:
Монгол Улсаас экспортлохоор төлөвлөж байгаа ОУАЭА-ийн баталгаанд хамаарах
дараахь үзүүлэлттэй цөмийн материалыг бид үүгээр урьдчилан мэдэгдэж байна:
Маягт 4
Тайлбар: Хэрэв нэг улсад хүргэх нэг удаагийн ачилт нь хэд хэдэн ачаанаас бүрдсэн бол нэгдсэн мэдэгдлийн маягтаар бүх ачаанд илгээнэ.
......................................
Гарын үсэг
......................................
Огноо
27 Маягт 5 МОНГОЛ УЛСАД ЦӨМИЙН МАТЕРИАЛ ИМПОРТЛОХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЦӨМИЙН МАТЕРИАЛЫГ УРЬДЧИЛАН МЭДЭГДЭХ МАЯГТ Огноо: Монгол Улсад импортлохоор төлөвлөж байгаа болон ОУАЭА-ийн баталгаанд хамаарах дараах шилжүүлгийн үзүүлэлттэй цөмийн материалыг бид үүгээр урьдчилан мэдэгдэж байна: № Цөмийн материалтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын бүтэн нэр, түүний мэдээлэл (хаяг, утас, цахим шуудангийн хаяг)
1. Бүтээгдэхүүний нэр
2. Тээвэрлэхээр тооцоолсон огноо
3. Багц /хүргэлтийн дугаар/ огноо
4. Ачаан дахь барааны тоо
5. Ачаан дахь барааны төрөл тодорхойлолт (битүүмжлэлийн холбогдох үзүүлэлтийг оролцуулан):
6. Ачаа/Багцын тайлбар:
7. Материалын жин гр/кг элемент:
8. гр хуваагдах изотоп
9. Химийн найрлага:
10. Физик төлөв:
11. Баяжуулалт, эсвэл изотопын найрлага:
12. Экспортолж буй улс:
13. Дамжин өнгөрөх улс :
14. Тээврийн хэрэгсэл:
15. Ачааг хүлээн авах байршил болон ачааны сав баглааг задлахын өмнө шалгах боломжтой байршил
16. Хяналт, шалгалтын огноо:
17. Урьдчилан тооцсоноор ачаа ирэх огноо ба хугацаа:
18. Монгол Улсын ачаа хүлээн авах эцсийн цэг:
.............................................. Гарын үсэг Огноо ....................................................
Маягт 1
Цөмийн материалтай холбоогүй боловч цөмийн түлшний циклд эрдэм шинжилгээ, судалгаа хийх, зохион бүтээх ажиллагааны тухай мэдээлэл
Нэмэлт протоколын 2.a (i) мэдүүлэг
Мэдүүлгийн №:
Мэдүүлгийн огноо (өдөр/сар/жил):
Хамрах хугацаа (өдөр/сар/жил-өдөр/сар/жил):
№ Тайлбар, лавлах Цөмийн түлшний циклийн үе шат
Үйл ажиллагааны байршил
Үйл ажиллагааны ерөнхий тодорхойлолт
Тайлбар
29 Маягт 2 Байршлын ерөнхий тодорхойлолт болон мэдээлэл-(байршил бүрд байгаа барилгын ерөнхий тодорхойлолт, ашиглалтын чиглэл, байршлын газарзүйн зураг) Нэмэлт протоколын 2.a (iii) мэдүүлэг Байршлын газарзүйн солбицлын цэг: Хавсаргасан газрын зургийн тодорхойлолт (цаасан болон цахим хэлбэрээр-Файлын нэр): Мэдүүлгийн №: Мэдүүлгийн огноо (өдөр/сар/жил): Хамрах хугацаа (өдөр/сар/жил-өдөр/сар/жил):
№ Тайлбар, лавлах Байгууламж, байршлын код Барилга, байгууламж Ерөнхий тодорхойлолт Тайлбар
30 Маягт 3 Нэмэлт протоколын 1 дүгээр хавсралтад дурдсан үйл ажиллагаанд хамаарах байршил бүрд хамаарах үйл ажиллагааны цар хүрээний тодорхойлолт Нэмэлт протоколын 2.a (iv) мэдүүлэг Мэдүүлгийн №: Мэдүүлгийн огноо (өдөр/сар/жил): Хамрах хугацаа (өдөр/сар/жилөдөр/сар/жил):
№ Тайлбар, лавлах Хавсралт, ангилал
Үйл ажиллагааны байршил
Үйл ажиллагааны цар хүрээ Тайлбар
31
Маягт 4 Ураны хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэр, торийн боловсруулах үйлдвэрийн жилийн урьдчилан тооцсон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ашиглалтын байдал, байршлын мэдээлэл, тэдгээр уурхай болон боловсруулах үйлдвэрийн жилийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (одоогийн) Нэмэлт протоколын 2.a (v) мэдүүлэг Мэдүүлгийн №: Мэдүүлгийн огноо (өдөр/сар/жил): Хамрах хугацаа (өдөр/сар/жилөдөр/сар/жил):
№
Тайлбар, лавлах
Ашиглалтын төрөл
Ашиглалтын төлөв байдал
Байршил
Урьдчилан тооцсоноор жилийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (тонн уран эсвэл тонн тори)
Тайлбар
32 Маягт 5 Түлшний үйлдвэрлэл, эсвэл изотопоор баяжуулахад цэвэршилт болон найрлагын хувьд шаардлага хангахгүй эх үүсвэр материалын мэдээлэл Нэмэлт протоколын 2.a (vi) мэдүүлэг Мэдүүлгийн №: Мэдүүлгийн огноо (өдөр/сар/жил): Хамрах хугацаа (өдөр/сар/жилөдөр/сар/жил): a) Мэдүүлгийн хамрах хүрээний сүүлийн өдрийн байдлаар тэдгээр материалын ашиглалт, төлөвлөсөн ашиглалт, химийн найрлага болон тоо хэмжээ
№ Тайлбар, лавлах Байршил Химийн найрлага
Тоо хэмжээ (тонн уран эсвэл тонн тори)
Ашиглахаар төлөвлөсөн
Тайлбар
Код Ашиглалт
b) Эх үүсвэр материалын экспорт
№
Тайлбар, лавлах
Эцсийн хүрэх газар (улс)
Завсрын хүрэх газрууд
Химийн найрлага
Тоо хэмжээ (тонн уран эсвэл тонн тори)
Экспортын огноо
Тайлбар
c) Эх үүсвэр материалын импорт
№ Тайлбар, лавлах
Эцсийн хэрэглээний байршил
Химийн найрлага
Тоо хэмжээ (тонн уран эсвэл тонн тори)
Төлөвлөсөн эцсийн хэрэглээ
Импортын огноо
Тайлбар
33
Маягт 6 Баталгаанд хамрагдахаас чөлөөлөгдөх цөмийн материалын ашиглалтын төрөл болон байршил Нэмэлт протоколын 2.a (vii)-мэдүүлэг Мэдүүлгийн №: Мэдүүлгийн огноо (өдөр/сар/жил): Хамрах хугацаа (өдөр/сар/жилөдөр/сар/жил):
№
Тайлбар, лавлах Байршил
Чөлөөлөгдөх үндэслэл (INFCIRC/ 188-н заалт)
Материал
Элементийн тоо хэмжээ
Төлөвлөсөн хэрэглээ Тайлбар Код Хэрэглээ
34 Маягт 7 Баталгаанд хамрагдах хугацаа нь дуусгавар болсон плутони, өндөр баяжуулсан уран, эсвэл уран-233 агуулсан дунд, эсвэл өндөр зэрэглэлийн идэвх бүхий хаягдлын байршил болон цаашдын боловсруулалтад хамаарах мэдээлэл Нэмэлт протоколын 2.a (viii) мэдүүлэг Мэдүүлгийн №: Мэдүүлгийн огноо (өдөр/сар/жил): Хамрах хугацаа (өдөр/сар/жилөдөр/сар/жил): А хэсэг: Байршил (өөрчлөлт)
№
Тайлбар, лавлах
Хаягдлын төрөл
Боловсруулалт хийхийн өмнөх хаягдлын төрөл
Бараа материалын тоо хэмжээ
Тоо хэмжээ Байршил Тайлбар
Плутони
Өндөр баяжуулсан
уран
Уран-233
NpAm
Өмнөх
Шинэ
Б хэсэг: Нэмэлт боловсруулалт
№
Тайлбар, лавлах
Хаягдлын төрөл
Боловсруу лалтын өмнөх хаягдлын төрөл
Бараа материалын тоо хэмжээ
Тоо хэмжээ Боловсруулалт
Тайлбар
Плутони
Өндөр баяжуулсан уран
Уран-233
NpAm
Байршил
Боловсруулах байршил
Боловсруулах огноо
Боловсруулах зорилго
35 Маягт 8 Нэмэлт протоколын 2 дугаар хавсралтад дурдсан цөмийн бус материалд хамаарах мэдээлэл болон багаж төхөөрөмжийн экспорт, эсвэл импорттой холбоотой мэдээлэл Нэмэлт протоколын 2.a (ix) мэдүүлэг Мэдүүлгийн №: Мэдүүлгийн огноо (өдөр/сар/жил): Хамрах хугацаа (өдөр/сар/жилөдөр/сар/жил):
№
Тайлбар, лавлах
Хавсралт II ангилал
Бараа материалын нэр
Тоо хэмжээ (жингийн тоо)
Эцсийн хэрэглээний байршил
Импорт эсвэл экспортын огноо
Тайлбар
36 Маягт 9
Цөмийн түлшний циклд хамаарах эрдэм шинжилгээ, судалгаа хийх, зохион бүтээх ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой дараагийн 10 жилийн ерөнхий төлөвлөгөө Нэмэлт протоколын 2.a (x) мэдүүлэг Мэдүүлгийн №: Мэдүүлгийн огноо (өдөр/сар/жил): Хамрах хугацаа (өдөр/сар/жилөдөр/сар/жил):
№
Тайлбар, лавлах
Цөмийн түлшний үе шат
Цөмийн түлшний үе шатыг хөгжүүлэх төлөвлөгөө
Цөмийн түлшний үе шатанд эрдэм шинжилгээ болон туршилт-зохион бүтээх ажиллагааг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө
Тайлбар