Журам шинэчлэн батлах тухай № 218
үнэлгээний нэгж түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Төлөвлөгөөний биелэлтийн хагас жилийн явцын тайланг 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор, жилийн эцсийн тайланг төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор үнэлэх бөгөөд үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган ажиллана.
4.8.Төлөвлөгөөний биелэлтийн тайланд тухайн зорилт, арга хэмжээний гүйцэтгэл нь хүрэх түвшинд хүрсэн эсэх, хүрээгүй бол шалтгаан, нөхцөлийг тодорхой тусгах бөгөөд мэдээллийн үнэн, зөв байдлыг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцна.
4.9.Төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийг “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу үнэлнэ.
4.10.Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно.
4.11.Төлөвлөгөөний биелэлтийн дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан нэгж болон байгууллагын удирдлагад “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
2020 оны 12 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 218 хот
Журам шинэчлэн батлах тухай
Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аргачлал, загварыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд үүрэг болгосугай.