Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(750)
— 1964 —

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай № 20

2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 19 хот

Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалт, өөрийнх нь гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 20 хот

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:

Төрийн мэдээлэл · 2012 · № 33 (750)1964-р хуудас