Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(1160)
— 970 —

Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАРХАН ЭРХ
БОЛОН ЭРХ ЯМБЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР

(Нью-Йорк хот, 2002 оны 9 дүгээр сарын 10)

Энэхүү хэлэлцээрийн оролцогч улсууд,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт дипломат

төлөөлөгчдийн бага хурлаас 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр баталсан Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмээр олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн хамгийн ноцтой гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээх ёстой этгээдийн хэргийг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй Олон улсын эрүүгийн шүүхийг байгуулсныг анхааралдаа авч;

Ромын дүрмийн 4 дүгээр зүйлд Олон улсын эрүүгийн шүүх нь олон

улсын эрх зүйн субъектын чадвартай бөгөөд өөрийн чиг үүрэг болон зорилгыг биелүүлэхэд шаардлагатай тийм эрх зүйн чадвартай байхаар заасныг анхааралдаа авч;

Олон улсын эрүүгийн шүүх нь Ромын дүрмийн оролцогч улс бүрийн

нутаг дэвсгэрт өөрийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дархан эрх болон эрх ямбыг эдлэхээр Ромын дүрмийн 48 дугаар зүйлд заасныг анхааралдаа авч;

дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл

Нэр томьёоны тодорхойлолт

Энэхүү хэлэлцээрийн зорилгоор:

(a) “Дүрэм” гэж Олон улсын эрүүгийн шүүх байгуулах тухай Нэгдсэн

Үндэстний Байгууллагын бүрэн эрхт төлөөлөгчдийн дипломат бага хурлаас 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр баталсан Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг;

(b) “Шүүх” гэж Дүрмээр үүсгэн байгуулсан Олон улсын эрүүгийн

шүүхийг;

(c) “Оролцогч улс” гэж энэхүү хэлэлцээрийн оролцогч улсыг;

(d) “Оролцогч улсын төлөөлөгч” гэж бүх төлөөлөгчид, орлогч

төлөөлөгч, зөвлөх, техникийн мэргэжилтэн болон төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга нарыг;

Төрийн мэдээлэл · 2021 · № 10 (1160)970-р хуудас