Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(1160)
— 959 —

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 29-ний өдөр хот

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дараах

хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:

“9.1.Нийтийн өмчийн соёлын биет өвд үнэлгээ тогтоох журмыг

санхүү, төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.”

2/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

“9.3.Өмчлөгчийн хүсэлтээр хувийн өмчийн соёлын биет өвд энэ

хуулийн 9.1-д заасан журмын дагуу үнэлгээ тогтоож болно.”

2 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар

зүйлийн 20.4 дэх хэсэг, 54 дүгээр зүйлийн 54.2, 54.3 дахь хэсгийн “Улс,” гэснийг “Төрийн болон” гэж, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтын “улс” гэснийг “төрийн болон” гэж, 31 дүгээр зүйлийн 31.2.1 дэх заалт, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн “улсын” гэснийг “төрийн” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Музейн тухай хууль хүчин төгөлдөр

болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 10, 960-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 961-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2021 · № 10 (1160)959–961-р хуудас