— 953 —
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 29-ний өдөр хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.22.3 дахь заалт нэмсүгэй:
“15.22.3.музейн үйл ажиллагаа эрхлэх.”
2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтын “15.12.6” гэсний дараа “, 15.22.3” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Музейн тухай хууль хүчин төгөлдөр
болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
— 954 —