Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(1159)
— 903 —

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 13

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2021 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “тоо нь сондгой байгаа тохиолдолд дараагийн тэгш тооноос тооцно.” гэснийг “тоо 23 ба түүнээс доош бол тухайн бүлгийн ажлын албаны ажилтны тоо 12 хүртэл байна.” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 13 хот

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2021 · № 9 (1159)903–904-р хуудас