Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай № 17
1. “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын 7.1 дэх заалтын “төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг “эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 17 хот
Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:
1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Чимэдийн Сайханбилэгийг;
2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Лувсанвандангийн Болдыг;
3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдаар Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг;
4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Цэвэлмаагийн Баярсайханыг;