Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1156)
— 640 —

Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ
СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист

Вьетнам Улсын Засгийн газар (цаашид “талууд” гэх),

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу үүрэг амлалтаа

баталгаажуулж;

Батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг

эрмэлзэн;

Батлан хамгаалах салбар дахь харилцан хамтын ажиллагаа нь

талууд хоорондын харилцааг хөгжүүлнэ гэсэн нэгдмэл ойлголтод хүрч,

Дараах зүйлсийг харилцан тохиролцов. Үүнд:

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ҮНДСЭН ЗАРЧИМ БОЛОН ЗОРИЛГО

Талууд нь батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг

дэмжих, түлхэц үзүүлэх, хөгжүүлэхдээ тэгш эрх, хоёр талт харилцан хамтын ажиллагаа, ашиг сонирхолд үндэслэн, өөрийн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарлана.

2 ДУГААР ЗҮЙЛ
ЕРӨНХИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

1. Хамтын ажиллагааны салбар

Талуудын хоорондын хамтын ажиллагаа нь дараах салбарт

хэрэгжиж болно.

a. Нийтлэг үндэсний аюулгүй байдлын асуудал болон батлан

хамгаалах бодлого;

б. Батлан хамгаалах аж үйлдвэр, ар тал хангалтын чиглэлээр

судалгаа, шинжилгээ, туршлага солилцох, хөгжүүлэх;

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
Төрийн мэдээлэл · 2021 · № 6 (1156)640-р хуудас