— 599 —
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай № 11
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 21-ний өдөр Дугаар 11 хот
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцорсонд
тооцсугай.
2.Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж
байхыг Ухнаагийн Хүрэлсүхэд даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
— 600 —