Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1155)
— 571 —

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 15-ны өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай

дараах заалт нэмсүгэй:

1/14 дүгээр зүйлийн 14.1.18 дахь заалт:

“14.1.18.Шүүхийн сахилгын хорооны дарга Шүүхийн

сахилгын хорооны төсвийн.”

2/16 дугаар зүйлийн 16.4.19 дэх заалт:

“16.4.19.Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга

Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны төсвийн.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2021 · № 5 (1155)571-р хуудас