Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай № 12
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 12 хот
Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Ардчилсан намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогтыг сонгосугай.
2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 13 хот
Өргөдлийн байнгын хорооны даргыг сонгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Өргөдлийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Раднаагийн Бурмааг сонгосугай.
2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.