Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1155)
— 559 —

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 15-ны өдөр хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн

13.1.3 дахь заалтын “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн,” гэсний дараа “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүн,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн

12.1.2 дахь заалтын “шүүхийн захиргаа” гэснийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газар, шүүхийн захиргааны бусад байгууллага” гэж, 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн” гэснийг “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 5, 560-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2021 · № 5 (1155)559–560-р хуудас