Монгол Улсын шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/
2021 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 15-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо,
зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж
2.1.Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж нь Монгол Улсын
Үндсэн хууль1, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
3.1.1.“дагнасан шүүх” гэж эрүү, иргэн, захиргааны зэрэг
шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулсан шүүхийг;
3.1.2.“нөлөөллийн мэдүүлэг” гэж шүүгч, шүүх
бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг;
3.1.3.“шүүгч” гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу
томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг;
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.